Эзэгтэй таньд өгөх даалгавар байна – 4
Эмэгтэйчүүдийн цахим сэтгүүл нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр эзэгтэй нартаа зориулж даалгавар бэлддэг билээ. Энэ долоо хоногийн даалгавар бол “Хайртыгаа болзоонд урьж байна” нэртэй.
Хамт амьдарснаасаа хойш та нөхрөө болзоонд урьж, үр хүүхэд, ар гэр, ажил амьдрал ярилгүй зөвхөн өөрсдийн хайрын тухай ярилцаж, ирээдүйгээ төлөвлөн үдшийг хоёулахнаа өнгөрөөж байсан уу? Анх гэр бүл болж байсан шигээ өнөөдрийн амьдрал тань сонирхолтой амттай хэвээр байгаа гэдэгт та итгэлтэй байна уу. Тийм байсан ч амьдралаа өнөөдрийнхөөсөө илүү сонирхолтой байлгахад тань бидний өнөөдрийн даалгавар маань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Болзооныхоо урилгыг та ямар ч байдлаар өгч болох юм. Ил захидал илгээх, чихэнд нь шивнэх, хүү эсвэл охиноороо дамжуулах гэх мэт. Харин үдшийн болзоогоо та өөрийн сэтгэлийн дуудлагаар зохиох ёстой. Ингээд эзэгтэй нартаа амжилт хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







