Охид оо, илүүдэл үс санааг нь зовоож байна уу?

Сайн байцгаана уу, охид оо.
Манай сайт та бүхэндээ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж байхаар мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Охидоо, бидэнд хандаж өөрт тохиож буй асуудлаа хамтарч шийдвэрлээрэй гэж хүсэх байна. Энэ удаа бид өнгөрсөн долоо хоногт манай сайтад хандсан нэг охины асуултад мэргэжлийн хүнээс хариулт авсан юм.
-Би 14 настай. Миний суганы үс их ургаад хусмаар байна. Veet гэдэг бүтээгдэхүүнээр авбал зүгээр болов уу. Эгч нараа туслаач?
-Шилжилтийн настай холбоотой олон өөрчлөлт өсвөр насныханд илэрдэг. Тухайлбал умдаг, сугаар үс ургах, биеийн юм ирэх, дуу хоолойны өнгө өөрчлөгдөх зэрэг. Эдгээр өөрчлөлтүүд нь хүүхэд бүрт янз бүр байдаг.
Суганы үс их ургалаа гээд санаа зовох хэрэггүй. Энэ бол шилжилтийн насанд илрэх хэвийн үзэгдлийн нэг. Гэхдээ гоо сайханд нөлөөлөөд байгаа бол суганы үсийг хуулах, үс ургалтыг багасгах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэж болно. Мөн иймэрхүү төрлийн үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны салон ч байдаг. Гэвч 14 насанд энэ тал дээр санаа зовох хэрэггүй учир яаран хусах, вакс тос хэрэглэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Вакс нь нэг удаадаа үсийг арилган арьсыг толигор болгодог ч дахиад ургадаг. Мөн татуургаар байнга хусах нь тухайн хэсгийн арьс хөхрөх, илүүдэл үс улам өтгөрч ургах гэх мэт сөрөг талтай. Харин орчин үед гоо сайхны салонуудад илүүдэл үсийг авах лазер эмчилгээ хийгдэж байгаа. Гэхдээ үнэхээр шаардлага гарсан үедээ ийм үйлчилгээ хийлгээрэй охид оо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.




