Эзэгтэй танд өгөх даалгавар байна - 6

Цэцэн авхай нь та бүхэндээ долоо хоног бүрийн Бямба гаригт хүргэдэг ээлжит даалгавраа хүргэж байна. Бидний бэлдсэн бяцхан даалгаврыг биелүүлж, үр ашиг нь та болон таны гэр бүлд “хайр” болон ирж байгаа гэдэгт итгэж байна.            

Энэ долоо хоногт “Өглөөний бэлэг” нэртэй даалгавар өгч байна.  Эзэгтэй та өглөө эртлэн босч ажил, сургуульдаа явах гэж яаран байгаа хайртай хүмүүстээ өглөөний цай бэлдээрэй. Өглөөний цай гэдэг хүний биед хамгийн ашигтай, эрүүл эм болдог. Насан туршдаа өглөөний цай үргэлж ууж байсан хүн өглөөний цай уудаггүй хүмүүсийг бодвол 10 насаар илүү насладаг байна.  Өглөө эртлэн босоод чин сэтгэлээсээ  сайхан зүйлийг бодон байж өглөөнийхөө ундыг хийж бэлдээрэй.

Ингээд эзэгтэй нартаа өглөөний цайнд тань нэмэр болохуйц хамгийн амархан, амттай салатны жор танилцуулъя.

Мөөг, бяслагтай салат

Орц: бяслаг 200 гр, мөөг 100 гр, амтат чинжүү 2 ширхэг, алим эсвэл мандарин 2 ширхэг.

1.    Алимыг хальсалж цэвэрлээд  үрнээс нь салгаж шоо дөрвөлжин хэрчинэ. Бяслагийг мөн шоо дөрвөлжин хэрчинэ.

2.    Мөөгийг бага зэрэг жигнэнэ. Жигнэсэн мөөгийн дундуур нь хуваана. Амтат чинжүүг үрнээс нь цэвэрлэж цагираг хэлбэртэй хэрчинэ. Үүн дээрээ арилгаж цэвэрлэсэн мандарины хумснууд нэмнэ.

Сүмс бэлтгэх: 200гр иогурт, 1 цайны халбага, 3 цайны халбага зөгийн бал, 2 хоолны халбага нимбэгний хүчил, нэг ширхэг жүржийн шүүсийг шахаж хооронд нь нийлүүлээд нэгэн төрлийн болтол нь хутгаж сүмс бэлтгэнэ. Энэ сүмсээ бэлтгэсэн салат дээгүүр асгаж өгнө.

Өглөөний цай тань амттай байг, эзэгтэй нартаа амжилт хүсье.                       

"Цэцэн Авхай"

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.