Нүүрээ будахад тань...

Нүүр будалт бол эмэгтэй хүнийг хэн бэ гэдгийг нь илтгэдэг нэгэн шалгуур юм.  Учир нь цэвэр цэмцгэр хөмсөгөө зассан, нүүрнийхээ өөтэй хэсгийг арилгаж чаддаг эмэгтэйчүүд ажилдаа ч амьдралдаа ч өөртөө арчаатай нэгэн байдаг.

Нүүрээ арчлахдаа гоо сайхны хэрэглэлээ зөв тохируулж, тухайн үеийн цаг агаар, өөрийн ажлын онцлог, толгой нүүрний хэлбэр, өмсөх хувцас, ямар үед юунд зориулсан зэргээ харгалзан тохируулбал улам сайхан харагдуулдаг.

Будалтаа зөв хийж сурвал нүүрнийхээ өө сэвийг дарж, хэв маягаа өөрчилж чадна. Сайхан эмэгтэйн нууц нь энгэсэг будгаа зөв ашиглаж, зөв будалт хийж чаддагт оршдог.  Ингээд бүсгүйчүүддээ нүүр будалтын тухай цөөн зөвлөгөө хүргэе.

  • Өнгө засал нь арьсны өө сэвийг далдалж, таны царайг жигд өнгөтэй болгодог. Царай зүсээ хичнээн тансаг нарийн будъя гэвэл өнгө заслыг төдий чинээ нямбай хийх ёстой.
  • Арьс жигд өнгөгүй, толбо, улайралттай байдаг ба түрхсэн тосноос гялтганан харагддаг тул энэ үед хамгийн чанартай будаг, хамгийн чадварлаг нүүр будалт ч таны зүс царайг сэтгэлд тань хүртэл гоо сайхан харагдуулж чадахгүй. Ялангуяа сэвх, нөсөөт толбо, үрчлээс зэрэгт өнгө чухал шаардлагатай болдог байна.
  • Нүүрний арьсыг жигдлэн, сэргээх зорилгоор өдрийн тосны дээгүүр арьсны өнгөнд тохируулан түрхдэг өнгөлөг кремийг дэвсгэр өнгө гэнэ. Царай зүсээ хэвийн төрхөөр нь эсвэл толигор, ялдам сайхан, ер нь ямаршуухан харагдуулахыг хүсэхээс шалтгаалан дэвсгэр өнгийг тунгалаг эсвэл илүү өтгөнөөр тохируулан сонгох хэрэгтэй.
  • Бүх төрлийн дэвсгэр өнгө эмульс /тос, чийглэгч/, өнгөт түрхэц /пудр – будагч бодис/ гэсэн гурван зүйлээс бүрддэг. Үүнээс гадна таны нүүрний арьсыг хамгаалах, чийглэх мөн гэрлийн туяаг  шүүх зориулалт бүхий бусад бодис дагалддаг.  Пудрын орц ихсэх тусам дэвсгэр өнгө улам өтгөн болдог.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.