ӨРНИЙН ЗУРЛАГА 2012.04.11

“Наран ээж тэнгэртээ заларсан, нэгэн сайхан өдөр эхэллээ...”

 

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд урьдынхаасаа илүү анхаарал шаардсан өдөр. Таны удирдлага таныг нэг л анхаарч харахгүй байгаа бол та өнөөдөр өөрийгөө илэрхийлэх өдөр. Өгсөн үүрэг даалгаврыг нь чанартай хийж гүйцэтгэ.

Хэрвээ удирдлага тань танийг үнэлэхгүй байгаа бол та өөр ажил хийсэн нь дээр.  Найзаас чинь хамтран ажиллах санал ирэх байх.  Та сайн бодож байж шийдвэрээ гаргаарай.

 

Үхэрийн ордны бүсгүйчүүд

Үхрийн ордныхны хувьд өнөөдөр ажил нь бүтэмжтэй байж, сэтгэл хангалуун байх өдөр.  Таны байр суурь, нэр хүнд өснө. Харин үхрийн ордныхон бусдаас авна гэдэг сэтгэлгээнээсээ салж, өглөгийн гараа сунга. Өнөөдөр хүндрэлтэй санагдаж байсан асуудлаа шийднэ.  Хүссэн зүйлээ худалдаж  авахад тохиромжтой.

Орлого, зарлагаа сайн тооцож бай, мөнгөн хуримтлал бүрдүүл. Хайр дурлалын хувьд хянамгай бай.

 

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд сэтгэл гэгэлзсэн, мэдрэмтгий өдөр. Сэтгэлийн хөдлөлөөр аливаад ханддагаа боль. Амьдрал тэр чигээрээ мөрөөдөл биш гэдгийг хааяа санаж бай.  Найзуудаасаа өө сэв эрэх хэрэггүй. Бүгд чиний төлөө санаа тавьдаг.  Мөрөөдөлөө бодит болго.

Хайр дурлалын хувьд сайхан учрал таныг хүлээж байна. битгий яараарай.  Аз жаргал таны дэргэд байгаа шүү.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийн ордныхны хувьд  ирээдүйн гэрэлтэй амьдрал тэмүүлж, найдвар төрүүлэх өдөр. 

Махлаг, мяраалаг бүсгүйчүүд толины өмнө удаан эргэлдэж сэтгэлээр унана. Эцэст нь жингээ хасъя гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавина.  Зөв хоололтонд  анхаар. Ходоод чинь хогийн сав биш. Хоолны  үлдэгдэл, элдэв амттанаас татгалз. Далайн гаралтай хүнс түлхүү хэрэглэ, давсыг март. Таны тэвчээртэй зан, хичээл зүтгэл чинь амжилтанд хүргэнэ.

Хайр дурлалын хувьд, зөвшилцөл ойрхон байна. муудалцсан хосууд эвлэрнэ.

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд магтаал сайшаалаар дүүрэн өдөр. Өглөө эртлэн босч хаврын  нарнаас эрч хүчийг мэдэр. Өглөөний цайгаа тайван уугаад, гэрээсээ гараарай.

Ажиллаж эрч хүч, урам зориг чинь нэмэгдэнэ.  Хайр дурлалын хувьд ч таатай байх нь. Гадуур гарч зугаалвал гэнэтийн учрал тохиолдож магадгүй.  Олон хүн бужигнасан газраар ороод хэрэггүй.

 

Охины ордны бүсгүйчүүд

Охины ордныхны хувьд сэтгэл өөдрөг  сайхан өдөр эхэлж байна. Таньд хэн нэгэн гайхалтай санал тавина. Хүлээн аваарай.  Энэ санал таны амьдралыг өөрчилнө. Таны цэгцтэй цэвэр, цэмцгэр байдал чинь бусдад таалагдахгүй байж магад. Өнөөдөр охины ордныхон хайртай хүнтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Хайртай хүнээ амттай оройн хол амттанаар дайлаарай. 

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Жинлүүрийн ордныхны хувьд өнөөдөр юм юманд аз сорьсон өдөр. Өнөөдрийн ажлаа төлөвлөөд гэрээсээ гараарай.  Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаарай. Нөхцөл байдал таагүй байх нь. Хайр дурлалын хувьд тийм ч таатай бус. Болзох гээд хэрэггүй. Харин гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцүүдийн хувьд өөртөө итгэлтэй, хүчирхэг өдөр болно.  Санхүү мөнгөний асуудалаа цэгцэлж, хянамгай бай.  Таны бүтээлч байдал ихсэж, юмыг дүгнэж  цэгнэж, олон талаас хардаг мэдрэмж ихсэнэ.

Шинээр сэдсэн төлөвлөгөөнүүд биелэлээ олж, хэрэгжиж эхэлнэ. Хуучины хамтрагчидаас чинь санал  ирвэл татгалзаарай.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумын ордныхны хувьд ажлын ачаалал ихтэй, юм юманд  уур хүрсэн тааламжгүй өдөр байна.

Дайсантайгаа нүүр тулна. Эд юмандаа хайр гамтай хандаарай, хулгайд алдаж, эвдэж болзошгүй.

Гэрийн нэргүй ажлууд ар араасаа гарч ирж, бухимдуулна. Таниас өөр хүн хийхгүй гэж бодоод, бүгдийг өөрөө амжуул.  Таагүй зүүд зүүдэлж, сэтгэл түгшинэ.  

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд өөрөө өөртөө анхаарал тавих өдөр. Гэр бүлийн болоод ажлын ачаалал, дарамт ихтэй байгаа бол түрхэн зуур бүгдийг мартан ганцаараа байхыг хичээ. Цайны цагаар ганцаараа гадагш гарч гудамжаар алх. Таньд хариуцлагаас мултрах арга байхгүй. Өнөөдөр спортоор хичээллэж, усанд сэлэхэд яг тохирно.

Хамгийн гол нь сэтгэлээрээ тэнхээтэй бай. Ядарч, зүдэрч байна гэж өөрийгөө бүү бод. Хайр дурлалын хувьд таатай бус байна.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордны бүсгүйчүүд аливаа зүйлд хянамгай хандаж, ажилдаа чин сэтгэлээ зориулж хичээнгүйлэн ажиллах өдөр. Гэр бүлийнхээ таагүй уур амьсгалыг ажилдаа гаргаад хэрэггүй. Та өөрөө л эвгүй байдалд орно.

Өнөөдөр хэн нэгэнд амлалт өгөөд хэрэггүй, хожмоо харамсана. Ямар ч асуудлууд бэлэн байж, өөрийгөө цэнэглэ.  Ном унш, гадаад хэлэнд суралц.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд амжилт дагуулсан азтай өдөр. Бүхий л ажлууд чинь амжилттай бүтэж, та завгүй байх нь.  Өнөөдөр та өрсөлдөгчдөө, өөрийгөө хэн бэ? гэдгийг харуулж чадна. Эрч хүчтэй байгаа энэ үедээ олон ажил амжуулахыг хичээ.

Хайр дурлалын хувьд ч та азтай байна. Сэтгэлээ илчлэх гэсэн хүндээ, өнөөдөр үгээ хэл. Амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байна.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.