16 настай охины бүтээл шуугиулж байна

16 настай авьяаслаг охин Шаниа Макдонаг “Техакогийн хүүхдийн урлагийн их наадам”-д ирланд уурхайчин эрийн хөрөг зургийг зурж энэ жилийнтэргүүн байрын шагналыг хүртжээ.



Тэмцээнийг үзэхээр ирсэн хүмүүс охины зурсан зургийг бодит, үнэхээрийн гайхалтай байсныг хэлж байсан байна. Зураач охин нэгэн өдөр Ирландын хуучны номноос тус хүний хөргийг олж харжээ.



Нэг сарын турш зурсан бөгөөд тэмцээнд түрүүлэн 1500 еврогийн шагнал хүртжээ. Энэхүү наадам нь 1955 оноос хойш зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд жил болгон дэлхийн өнцөг булан бүрээс 50,000 гаруй бүтээл ирдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.