ӨРНИЙН ЗУРЛАГА 2012.04.16

 

“Аз жаргал таны дэргэд чинь дагаад л яваа. Харин та түүнийг тэвэрч аваад хайрла. Таны агуу хайр, аз жаргалыг мэдрүүлнэ...”

Хонины ордны бүсгүйчүүд

Хонины ордныхны хувьд  өнөөдөр сайхан мэдээ сонсож, сайхан мэдрэмж төрүүлэх сайхан өдөр.

Өдөр тутмын ажлаа сайн хийнэ.  Аливааг өөрчилж, шинэчлэх хүсэл чинь нэмэгдэнэ. Туршилт хийвэл  амжилттай болно. Зугаа цэнгэлээ хойш нь тавь. Спортоор хичээллэ. Азаа үзвэл, аз танд байна. томхон төсөл хэрэгжүүлэхэд таатай үе.

Үхрийн ордны бүсгүйчүүд

Үхрийн ордныхны хувьд өнөөдөр бас нэгэн сайхан өдөр эхэлж байна. Удаан үргэлжилсэн ажлаа хийж дуусгана. Хариуцлагаа өндөржүүл.

Хамтран ажиллах санал ирнэ. Эрч хүчийг мэдэрнэ. Уран бүтээлч үхрийн ордныхон  олз омог ихтэй байна. Шинэ дуу, шүлэг зохиож, зураг зурахад өнөөдрийг зориулна.

Гэр бүлийнхэнээсээ гомдлын үг сонсоно. Тэдэнтэйгээ цагийг өнгөрөөх ямар нэгэн юм зохион байгуулаарай. 

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Ихэрийн ордныхоны хувьд өнөөдөр аливааг шинээр эхлэх урам зоригтой өдөр. Өнгөрснөө дүгнэнэ. Алдаа оноогоо ялгаж бодно. Амьдрал тийм ч муугай мэт санагдана. Та өөрийнхөө болчимгүй зан, бодлогогүй хэлсэн үгнээсээ болж дотны хүмүүсээ гомдооно.

Санхүү дээрдэхгүй, хэвээрээ л байна. Хуучин хайраа санагалзана.

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Мэлхийн ордныхны хувьд өнөөдөр холимог өдөр. Сайн муу мэдээ аль алиныг нь сонсоно.  Эргэлзээтэй байсан асуудлууд  тодорхой болно. Байр сууцны асуудал сэтгэл зовооно.  Тэвчээртэй байж чадвал эрх мэдэл таны гарт орно.  Хэн нэгний хайрыг ихээр хүснэ.  Хайр дурлал таньд удахгүй ирнэ.

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд эрүүл мэнддээ анхаарах өдөр. Эмнэлэг явж эмчид хандаарай. Хоолны хордлого авахаас болгоомжил. Таны амьдралд томоохон өөрчлөл гарна. Үүнийг даван туулах эрч хүчийг олж ав. Ном уншиж оюундаа хөрөнгө оруулалт хий. Шинэ санаа төрнө, түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа ч олно.

Охины ордны бүсгүйчүүд

Охины ордныхны хувьд  сэтгэл зовоосон ауудлууд гарч ирсэн таагүй өдөр.  Эрч хүч тань суларна. Сэтгэлээр унана. Гэвч та энэ бүхэнд бэлтгэлтэй байж ямар ч  хэцүү зүйлд гарц байдаг гэдгийг сана. Өөрийгөө тайвшруул.  Санхүүгийн хувьд таатай үе ирж байна.

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Жинлүүрийн ордныхны хувьд өнөөдөр өөртөө зориулах өдөр. Өглөөг баяр баясгалантай ург, өөртөө зориулж цэцэг худалдаж ав. Санхүү мөнгө, эрүүл мэндийн асуудал таатай байна. Хайрын мэдрэмж тань өснө. Та дурлана. Гэвч дурлал тань тийм ч бүтэлтэй биш байна. оюутан жинлүүрийнхэн хичээл номондоо анхаарахгүй бол хоцрогдолд орох магадлалтай.  

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд сэтгэл түгшсэн таагүй өдөр. Санхүүгийн дарамт ирнэ. Хайрын асуудал бүрхэг болно. Хүүхдүүд чинь асуудалд орж, таныг багагүй сандаргана.

Дэлгүүр хэсээд хэрэггүй. Одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, амьдралд байдаг л асуудлууд тулгарч байна гэж бод.

Хайрттайгаа илэн далангуй ярилц.

Нумын ордны бүсгүйчүүд

Нумын ордныхны хувьд өнөөдөр таатай байдал давамгайлсан өдөр.  Хожим амжилттай ажлынхаа эхлэлийг тавина. Өнгөрсөндөө харамсана. Хойшоо бүү хар, өнгөрснийг март. Таны сонгосон зам дардан байна. хайрттайгаа цагийг хөгжилтэй өнгөрөө. Таны хичээл зүтгэл, таны амьдралыг өөрчилж чадна.

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд таагүй байдал ноёлосон өдөр. Хайр дурлал, ажил үйлс мөнгө санхүүгийн гээд олон асуудлууд ар араасаа сэтгэл зовооно. Та бэрхшээл дурьдаад  суух биш, өөртөө итгээд хөдөлмөрлө.

Өөрт ноогдсон ажлаа л сайн хий.  Нэгэн найзаасаа сайн мэдээ сонсоно.

Хожуж эхэлсэн хайр дурлалын харьцаагаа дуусгавар болгоно.

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд асуудалтай, таагүй өдөр.  Ажлын их ачааллаас болж стрессд орно. Зорилгоо ухамсарлана. Бизнесийн уулзалт танд ашиггүй бөгөөд дарамт учруулна.  Сайн мэдээ сонсоно.  Аз жаргалтай амьдралын тухай бодно. Ингэснээр та өөртөө бага зэрэг итгэл алдарна.

Цаг хугацаа таныг  хүлээхгүй гэдгийг ойлго.

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхон олон зүйлийн тухай бодолд автах өдөр. Өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Хэцүү асуудлуудыг шийдэхэд тохиромжтой үе. Олон юм нэгэн зэрэг бодох хэрэггүй. Санхүүгийн асуудал байсар л байна. хэрэглээгээ багасга, зарлага чинь ихдээд байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.