Бүжигчдэд жингээ нэмэхийг зөвлөв
Английн хатан хааны нэрэмжит балетын театрын балетчид үзэгчдээс хэтэрхий туранхай байна гэсэн шүүмжлэл сонссоны дараа уран сайхны удирдаач нь бүжигчдийг жин нэмэхийг зөвлөжээ.
Холливудын жүжигчин Натали Портман “Хар хун” кинонд нойр хоолноос гарч, өөрийгөө хөнөөж буй баллетчины дүрийг бүтээж “Оскар”-ын шагнал хүртсэн.
Тайзны ард өрнөж байдаг харгис хуулийг дэлгэн харуулсан уг бүтээл жинхэнэ шуугиан тарьсан билээ. Английн хатан хааны нэрэмжит “Роял” дуурийн театрын уран сайхны шинэ удирдаачаар томилогдсон Тамара Рохо ийм зүйл олон балетчинд тохиолдолж байсныг баталж байна.
Монгол Улсын гавьяат жүжигчин Алтанхуягийн урилгаар Монголд ирж, “Жизель”-д тоглож байсан Английн хамгийн шилдэг балетчидын нэг Тамара Рохо ирэх долоо хоногт шинэ ажлаа хүлээн авч, анорексгүй балетчидыг бэлтгэн гаргахаар зорьж байгаа аж.
Тамара Рохо “Үнэн хэрэгтээ балетчидад хамгийн их дарамт учруулдаг нь үзэгчид. Тэд тайзан дээрээс үзэсгэлэнтэй, гоолиг бүжигчдийг л үзэх гэж ирдэг. Сүүлийн үед загварын чиг хандлага балетчидад нөлөөлөх болсон. Гэвч балетчин хүнд турахаас өөр сонголт үлддэггүй нь хамгийн харгис хууль” хэмээн ярьжээ. Канадад Испани айлд төрсөн Тамара Рохо “Би жин хасах гэж огт хичээж байгаагүй. Би эрүүл байж, аль болох удаан бүжиглэхийг хүсдэг. Бусдад ч бас үүнийг л хүсдэг” хэмээн ярьжээ.
Н.Рэй







