Вискиний түүх

Вискиг анх үйлдвэрлэсэн түүх олон зуун жилийн тэртээд алсран оддог. АНУ байнга нэрээ дэвшүүлдэгийг эс тооцвол Ирланд, Шотландын хооронд хэн нь анхдагч вэ гэсэн мөнхийн маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байдаг юм. Юутай ч энэ гайхамшигт сайхан хатуу ундааг бэлтгэх жорыг анх Шотлантын шашны урсгалтнууд бодож олсон гэж албан ёсоор тооцдог байна. Тэд үүнийг "uisge beatha" гэж нэрлэдэг байжээ.


Вискиний амт чанарыг аль хэдийнэ үнэлж эхэлсэн Английн булаан эзлэгчдийн хувьд энэ нэр хэлийг нь хугалчих гээд байсан тул хэлний хувьсгалын зарчимаар wisge-wisce-fuisce-wiskie гэж явсаар эцэст нь whisky гэдэг нэртэй болжээ. Үүнийг үл харгалзан Ирландуудын зүтгэдгээр виски бол Ирландийн ивээн тэтгэгч гэгээн Патрикийн хийхээр шийдсэн ажил бол юуны түрүүнд "гэгээн ус" бүтээх явдал байлаа. Энис Коффи гэгч ирланд хүнийг мартаж болохгүй. Тэрээр анх 1830 онд виски нэрдэг тогоо буюу анхны энгийн төхөөрөмжийг улам боловсронгуй болгожээ. Анх ийм төхөөрөмжийг Роберт Стейн гэдэг шотланд хүн зохион бүтээжээ.Вискиний анхны үйлдвэрлэгчид нь Шотландын сүм, хийдүүд байлаа. Лам нар хамгийн энгийн нэрэгч тогоог ашиглан маш бага хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Гэхдээ олонх нь вискиг эмийн журмаар хэрэглэдэг байлаа. Удалгүй вискиний технологи сүм, хийдийн хананаас хальж, фермүүд виски үйлдвэрлэж эхэллээ. Цөөн хэдэн мал, үржил шимгүй газартай шотланд тариачид вискинээс их ашиг олж болохыг хурдан ухаарсан бололтой. 16, 17-р зуун гэхэд Шотланд орон даяар виски үйлдвэрлэж байлаа. Гэхдээ тэр үед виски гэхээсээ нэрмэл буюу бидний нэрлэдэгээр бараашиг гэмээр зүйлийг ууж байв. Түүхий эд нь жирийн хөх тариа, амууны соёолж, заримдаа бүр овъёос байсан болохоор аргагүй биздээ. Зарим үед тэд гаргаж авсан нэрмэлээ хатууруулах гэж хэд дахин нэрж байсан. Ийн будилж явсаар виски Шотландын жинхэнэ ундаа болжээ. Гэвч Шотландын парламент зөвхөн тайж нар, баячуудыг л виски үйлдвэрлэхийг зөвшөөрсөн хууль баталсан байна. Гэхдээ нутгийн фермүүд үүнд гутарсангүй. Ингэлээ гээд вискиний үйлдвэрлэлийн хэмжээ буурсангүй. Иймэрхүү хуурай хориг тавиад ямар ч ашиггүй болохыг ойлгосон Английн засаг захиргаа монополь тогтоохоор шийджээ.


Тэд зөвхөн найман томоохон үйлдвэрт монополь эрх олгож, бусдыг нь зах зээлээс шахаж эхлэв. Жижиг үйлдвэрлэгчид хөдөөд шилжин суурьшиж, уулын цэнгэг ус, байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болов. Удалгүй том заводын бүтээгдэхүүн, жинхэнэ оригиналь виски хоёрын ялгаа мэдрэгдэж эхэллээ. Түүнээс гадна энэ ундааны нэр улам өсч, албан ёсны заводууд хэрэгцээ хангаж хүрэхгүй болов. Бууж өгөхөөр шийдсэн ангилчууд 1825 онд татвараа буулгаж олон шинэ үйлдвэрлэгчидэд зөвшөөрөл олгосон юм.


WHISKY&WHISKE
Өнөөдөр вискиний тухай ярих болоход түүнийг шотланд ба бусад гэж ангилдаг. Бусад гэдэг нь Ирланд, АНУ, Канад Япон виск (Японы " suntory" виски дэлхийд алдартай) юм. Шотландуудын үндэсний бахархал болсон виски тэдэнд жил бүр хоёр сая фунт стерлинг олж өгч байна. Тэр бүү хэл англи хэлэнд виски гэдэг үгийг хоёр янзаар бичдэг. "Whisky" -шотланд виски буюу скотч, whiske -бусад виски. Шотланд виски нь дотроо single malt (зөвхөн амуу соёлжийг дангаар нь исгэж хийсэн), pure malt (хэд хэдэн исгэгчийг хольж гаргаж авдаг) гэж хоёр янз байдаг. Вискиг straight буюу дангаар нь, устай, содтой устай, эсвэл on the rooks буюу мөстэй уудаг. Вискиг straight буюу цилиндэр хэлбэртэй, зузаан ёроолтой тунгалаг шилэн аяганд уух нь энэ ундааны гайхамшигт чанарыг тодотгож өгдөг байна. Вискиний фенүүд straight вискиг жижгэвтэр шилэн аяганд, харин on the rooks -ыг мөс, устай холихыг нь бодож том шилэн аяганд уухыг илүүд үздэг. Single mait- ыг дангаар нь уувал жинхэнэ дээд зэргийн таашаал авна. Хамгийн гол нь мөстэй ч, мөсгүй ч виски мөн чанартай ямар байна, түүнд нь хүмүүс дурладаг юм.


Вискиний эх орон Шотланд
Шотланд гэдэг нэр виски гэдэгтэй хамт дуулдах мэт л байдаг. Британийн хойд хэсгийн энэ оронд виски бол бүхэл бүтэн түүх, урлаг, ёс заншил, уламжлал, амьдрал нь юм. Шотландын дарс исгэг ч бүр өөрийн гэсэн давтагдашгүй стиль, түүхтэй байдаг. Ялангуяа single balt-ын үнэ цэнийг мэддэг хүн Шотланд орны тухай мэдэхгүй байхын аргагүй. Нэг ам километр бүрт ноогдох дарс исгэх аж ахуйн тооноосоо гадна вискинийхээ чанар, амтаар Шотланд орны өмнүүр гишгэх хэн ч байхгүй. Шотландын вискиний үйлдвэрлэлийн гол муж нь Highlands, Speyside, Оrknay, lslands, Longlands, Campbeltown, lslay юм. Шотландад вискиг арвай буудайгаар исгэдэг ба түүнийг скотч гэж нэрлэдэг.


Вискиний боссууд хэн бэ?
Дэлхийд алдартай томоохон виски үйлдвэрлэгчдийг нэрлэе. Aberlour, Arbdeg, Balblair, Ballantines, Balvenei Bell′s Bowmore, Buchanan′s Bunnahabhain, Canadian Club, Coal lla, Cgtto"s, Chivas Regal, Dalwhinnie, Famous Grouse, Glen Grant, Glen Ord, Glenfarclas, Glenfiddich, Glengoyne, Glenkinchie, Glenlivent, Glenmorangle, Highland Park, Lagavulin, Laphroaig, Macallan, Oban, Springbank, Talisker, Teacher"s -ыг ууж байгаа бол та өөрийгөө виски мэддэг , үнэлдэг хүн гэж тоож болно.

Вискиний ахан дүүс
Amaretto- Италийн хамгийн эртний дэлхийд алдартай ликёр. Бараг 400 жилийн түүхтэй.
Armagnac-онолын хувьд арманьяк бол коньякаас ч урт настай ундаа юм. Гасконууд буюу арабууд дундад зуунд энэ ундааны тухай мэддэг байжээ.
Bourbon-Голдуу АНУ-д үйлдвэрлэдэг. 51 хувиас доошгүй үр тариагаар исгэдэг виски. Нэрсний дараа хатуулаг чанар нь 80 хувиас илүү байж болохгүй дүрэмтэй.
Irish Whiskey- Олонхи ирланд хүн вискиг Шотландаас биш Ирландаас гаралтай хэмээн үздэг. Ирланд вискиний гол түүхий эд нь арвай боловч Шотланд виски шиг утаа үнэртдэггүйгээрээ ялгаатай.

-Хэрэв bland вискиний шилэн дээр хугацаа бичсэн байвал энэ нь дарс шиг насыг нь бус харин хамгийн залуу, худалдаанд гараад удаагүй байгаа виски гэдгийг илэрхийлдэг.
-Тэгвэл single malt виски өндөр настай бол шошгон дээрх "Deluxe", эсвэл "Premium" гэж бичсэн байдаг. Ер нь виски 2-12 жилийн настай байдаг бөгөөд түүнийг сэрүүн нөхцөлд 45 хэмийн налуу байрлалд модон тавиур дээр хадгалах нь хамгийн тохиромжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.