Дэлхийн шилдэг эмэгтэй удирдагчид
Учир нь гэр бүл гэдэг бяцхан вант улс, түүнд боловсролын яам, эрүүл мэндийн яам, сангийн яам тэр бүү хэл хууль зүйн яам ч бий.Тэд өөрийгөө ч, гэрээ ч цаашлаад улсаа ч захирч чадна гэдгийг баталж чадсан "Дэлхийн шилдэг арван эмэгтэй удирдагч "-ийг танилцуулъя...

1. Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Жулиа Гиллард/ Julia Gillard/
Энэ эмэгтэй хоёр сарын өмнө буюу зургаадугаар сарын 24-ны өдөр
тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авсан. Тэрбээр
Хөдөлмөрийн намын тэргүүлдэг бөгөөд өмнөх намын дарга, ерөнхий сайд асан
Кевин Раддын хүчтэй шүүмжлэн орыг нь залган гарч ирсэн юм. 48 настай
Жулиа нэр хүнд нь буурч байгаа өөрийн намаа “эргүүлэн босгох”
үүрэгтэйгээр энэ албыг авсан юм. Гэсэн ч саяхан болсон парламентын
сонгуулиар эрх баригч Хөдөлмөрийн нам амжилт муутай оролцсон. Өөрийнхөн
суудал ганхаж мэдэхээр хүнд байдал ороод байгаа Жулиа ерөнхий сайд
болохоосоо өмнө Парламентын төлөөлөгчөөр 1998, 2001, 2004, 2007 онд
сонгогдож байжээ.
2. Дэлхий нийтэд ижил хүйстэн гэдгээ зарласан анхны төрийн тэргүүн Иоханна Сигурдардоттир /Johanna Sigurdardottir/
2008 оны аравдугаар сард Исландад нүүрлэсэн эдийн засгийн
хямралыг амжилттай давж гаргасан Ерөнхий сайд. Өдгөө 78 насыг зооглож
байгаа түүний тухай сонирхолтой гэмээр баримтууд байдаг. Тэрээр онгоцны
үйлчлэгчээс улстөрч болон дэвшиж, 1978 оноос хойш парламентад
тасралтгүй суусан. Үүгэээрээ тэр Исландын парламентад хамгийн олон жил
парламентач. Мөн улсынхаа анхны эмэгтэй ерөнхий сайд. Үүнээс гадна
нийтийн өмнө өөрийгөө ижил хүйстэн хэмээн дэлхий нийтэд зарласан хамгийн
анхны төрийн тэргүүн. Өнгөрсөн зургаадугаар сард Исландад ижил
хүйстэнгүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн хууль гаргуулж, хамтран амьдрагч 68
настай эмэгтэйтэйгээ гэрлэжээ.
3. Аргентины үзэсгэлэнт Ерөнхийлөгч Кристина Кирчнер /Cristina Fernández de Kirchner/
2007 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч болсон. Өмнөх
ерөнхийлөгч Нестор Киршнерын эхнэр, улсын тэргүүн хадагтай байсан. 1995
онд сенатаар сонгогдож, улстөрд хөл тавьж байжээ.
4. “Төмөр хадагтай” Далиа Грубаускате /Dalia Grybauskaite/
Литва улсын Ерөнхийлөгчийг Европын сэтгүүлчид “төмөр хадагтай”
хэмээн нэрлээд байгаа. Хатуу, шийдмэг Далиа нь каратегын хар бүстэй,
эдийн засгийн ухааны Ph.D. 2009 онд Ерөхийлөгчөөр сонгогдож, тус улсын
түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон. 1999 онд Сангийн сайдын
орлогчийн албыг хашиж байсан. Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Литва улсын
түүхэнд байгаагүй хамгийн өндөр санал буюу 68 хувийн саналаар
сонгогдсон.
5. Дэлхийн нөлөө бүхий улстөрч Германы канцлер Меркел /Angela Merkel,/
Дэлхийн нөлөө бүхий улстөрч эмэгтэйгээр он удаан тодорч байгаа
Германы Канцлер Ангела Меркел жагсаалтын тавдугаарт оржээ. Зүүн Германд
физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байсан тэрээр залуудаа
улстөрд хөл тавьжээ. Хоёр Герман нэгдсэний дараа 1990 оны арваннэгдүгээр
сард болсон Бундастагын сонгуулиар сонгогдож, нэг жилийн дараа тэр
үеийн Канцлер Нелмүт түүнийг кабинетынхаа сайдаар томилож байсан.
6. Бангладешийн Ерөнхий сайд Шейк Хансина Важед /Sheik Hasina Wajed/
Хасина өдгөө 62 настай. Түүний аав БН Бангладеш улсыг үндэслэн
байгуулагч Шейх Мужибур Рахманы. 1975 оны төрийн эргэлтээр Хасина өөрийн
хүү, ээж, аав, гурван ах гээд гэр бүлийн 17 гишүүнээ алдаж, ганцаараа
үлдэж байжээ. Тэрээр 28 нас хүртлээ гадаадад амьдарсан байна. Түүнийг
алах оролдлогууд нилээд хэдэн удаа хийдсэн байдаг. Тухайлбал, Хасинагын
машины дэргэд тэсрэх бөмбөг тавьж, дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн нас
барсан ч Хасина амьд үлдсэн түүх бий. 1996 онд анх Ерөнхий сайдаар
сонгогдож байсан ч улс орон нь авлига хэрээс хэтэрсний улмаас 2001 онд
огцорч, өнгөрсөн жил дахин сонгогдсон юм.
7. Либерийн ерөнхийлөгч Эллен Сирлеаф / Ellen Johnson Sirleaf/
Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч. Харвард, Висконсин их
сургуулиудыг дүүргэсэн. 1970 оны үеэс тус улс Францын колони байх үед
тэрээр сайдаар ажиллаж байсан бөгөөд төрийн эргэлтээр эх нутгаасаа
дүрвэсэн байдаг. Эллен 1996 онд эх орондоо эргэн ирж, 2005 онд
Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм .
8. Финландын Ерөнхийлөгч Таржа Налонен /Tarja Halonen/
Үйлдвэрчний эвлэл, ТББ-уудтай нягт хамтран ажилладаг нь түүний
улстөрийн нөлөө, нэр хүндийг асар их өсгөсөн аж. 2000 онд Финландын
Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
9. Тринидад ба Тобаго улсын Ерөнхий сайд /Камла Персад Биссенсар /Kamla Persad-Bissessar/
2010 оны тавдугаар сарын 26 өдөр тангараг өргөн Ерөнхийлөгчөөр
сонгогдсон. Улсынхаа хамгийн анхны прокурор эмэгтэй. Тэрээр энэрэнгүй,
нигүүсэнгүй нэгэн бөгөөд 20 жилийн өмнө ахынхаа хоёр хүүхдийн машины
осолд орохыг харсан нь үүнд ихээхэн нөлөөлсөн байна.
10. КостаРикагийн Ерөнхийлөгч Лаура Чинчилла / Laura Chinchilla/
Нобелийн шагналтан Оскар Ариас Санчэзын удирдлагаа доор дэд
ерөнхийлөгчийн албыг хашиж байсан, туршлагатай улс төрч. 2010 оны
хоёрдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 47 хувийн саналаар ялалт
байгуулсан. Тэрээр нилээд хуучинсаг үзэлтэй гэж хэлж болохоор бөгөөд
ижил хүйстнүүдийн гэрлэлт, үр хөндөлт, жирэмслэлтээс хамгаалах эм
зэргийг эсэргүүцдэг нэгэн. Харин тэр улс орон, нийгмийн аюулгүй байдалд
ихээхэн анхааран ажилладаг.







