Саймон найз бүсгүйгээ таван саяар “үнэлэв”

 

Их Британийн хөгжмийн ертөнцийн могул Саймон Коул найз бүсгүй Мезган Хусейниг хайж байсан цорын ганц хүн нь биш гэдгийг гэнэт ухаарч, сүйгээ цуцалсан гэнэ.

Нэгэн цагт Афган гаралтай тэр бүсгүйтэй гэрлэнэ гэж бодож байсан Саймон сүйгээ хэл үггүй цуцалж, Беверли Хиллз дэх таван сая фунт стирлингийн үнэтэй тансаг харшаа бэлэг болгон өгч, өгөөмөр загнасан гэнэ.

Саймон Коул 2010 онд Мезгантай сүй тавьсан юм. Сүй тавиад удаагүй байхад сүйт бүсгүй Саймоны бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн завгүй амьдралын хэв маягт сэтгэл дундуур явдгаа ярьж байжээ.

Саймон Коул экс-найз бүсгүйчүүдээ ч мөн гомдоолгүй салсан аж. Саймон Австралийн дуучин Дэнни Миноуд унаж тусах үеэс Мезган тэдний харьцаа хурцдаж эхэлжээ. Саймоныг  “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллаж байхдаа нэгэн шөнө маш сэжигтэй оройтож ирэхэд Мезган түүнийг ээжийнх нь нүдэн дээр алгадсан аж.  

Тэр явдлын дараа Саймон найзууддаа Мезгантай сүй тавьсан нь том алдаа байсан гэж хэлсэн гэнэ.

Н.Рэй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.