Селена Гомес, Абел нарын болзоо хэр удаан үргэлжлэх бол?
Дуучин, ая зохиогч Вийкнд (жинхэнэ нэр нь Абел Мэконин Тэсфай) Селенатай болзож, тэврэлдэн явж байсан шуугиан тархаад байгаа билээ.
Тэрээр 2016 оны 8-р сард гаргасан энэ цомгийн “Party Monster” дуундаа “Тэр бүсгүй минийх, Анжелина шиг бэлхүүсээрээ хөдөлдөг, Анжелина шиг Селена шиг уруултай” хэмээн дуулдаг.

26 настай Вийкнд /жинхэнэ нэр нь Абел Тэсфэй/ сээтэгнүүр үгтэй эл дуугаараа Селенад эртнээс талтай байсан нь илэрчээ.
Энхрий хос Рианна, Мадонна зэрэг оддын ирэх дуртай Санта Моникагийн Жиоржио Балдид саяхан болзож, үнсэлцсэн нь паппарацчидийн дуранд өртсөн билээ.

Харин одоо Тэйлор юу хэлэх бол гэдэг нь сонин байна? Диснейн одын шинэхэн амрагаас болж найз нарынх нь Свифти бүлэгт хагарал гарч болзошгүй байгаа юм. Шалтгаан нь Вийкнд загвар өмсөгч Белла Хадидтай чамгүй хугацаанд үерхэж байснаас үүдэлтэй.
Тэйлорыг эс тооцвол Селена энэ бүлэгт хамгийн удаан оршин тогтнож байгаа бүсгүй юм.
Селена Жижи болон Белла Хадидтай тийм ч сайн найзууд байгаагүй, зөвхөн танил төдий байсан гэж зарим хэвлэлүүд мэдээлээд байгаа аж.


Харин 20 настай Белла хоёр сарын өмнө Вийкндээс салсан ч одоо хүртэл хайрласан хэвээрээ бөгөөд экс нь Селенатай дурлалцсан нь түүний сэтгэлийг хөндүүр болгожээ.
Экс найз залуу нь Селена Гомезтой учир ургуулсны дараа Белла Хадидын аав Мухамед Хадид охиноо сэтгэл санаагаар дэмжсэн сайхан бичвэр постолжээ.

“Аавын бяцхан охин, сар мянгантаа ирж буцлаа ч аав нь чамайг хайрласаар л байх болно. Од мичдийн дундаас хамгийн тод гэрэл гялбуулдаг нь чи минь юм шүү. Өглөө бүр инээмсэглэж сэрээрэй” хэмээн инстаграмдаа нийтэлжээ.
Таван хүүхдийн эцэг Мухамед Беллагийн ээж Ёолондагаас салж загвар өмсөгч Шива Сафайтай гэрлэж хэдэн сар амьдарсан ч хуучин ханьтайгаа эргэн нийлсэн юм.
Охин нь хоёр жил болзсон найз залуугаасаа салахад аав нь тун ч тайвнаар хүлээн авсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






