Анорекстэй болсноо дөрвөн жил нуусан охин нас баржээ

 

Хоол хүлээн авах чадваргүй болж, анорекс буюу тураалд орох өвчин туссанаа аав ээжээсээ дөрвөн жил нууж явсан 17 настай охин саяхан нас баржээ. Шарлот Седдоныг загвар өмсөгчдийн гэх өвчин туссан байсныг аав ээж нь нас барсных нь дараа  өдрийн тэмдэглэлээс нь олж мэджээ.

Охин нас барах үедээ ердөө 38 кг жинтэй болсон байв. Жирийн хүний зүрх 320 гр байх ёстой атал түүнийх ердөө 190 гр болсон байжээ. Шарлот турахын тулд ходоодоо байнга цэвэрлэж, туулга уусаар тэр нь дадал, зуршил болж буй тухай тэмдэглэлдээ бичсэн нь олдсон аж. Шарлот охин Английн Бедфордширийн Шатлворт коллежийн урдаа барьдаг шилдэг оюутнуудын нэг байсан гэнэ. Шарлотыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоол хүлээн авах чадвараа алдсан гэж оношлосноос ердөө хэдхэнх хоногийн дараа гэртээ нас баржээ.

Охиноо харамсалтайгаар алдсан аав ээж хоёр бусад эцэг эхчүүдэд ийм зүйл бүү тохиолдоосой гэсэндээ анорексийн эсрэг кампанит ажилд оролцож, өсвөр насны охидын хэтэрхий туранхай болох гэдэг занг анзаарахгүй өнгөрөөж болохгүй гэж захижээ.

Шарлотын аав ээж хоёр охин нь зүгээр ч нэг тэмдэглэл хөтлөөгүй, анорексийн аюулын талаар хүмүүст, охидод сэрэмжлүүлэхийн тулд бичсэн гэдэгт итгэлтэй байгаа аж. Шинжээчдийн дүгнэлтээр охин 12 настайгаасаа эхлэн хоолны дуршилгүй болсон байна. Гэвч аав ээжийнх нь баталж буйгаар охин цоо эрүүл төрсөн аж.

Эрүүл саруул төрсөн охиноо аймшигтай өвчнөөр алдсан аав ээж хоёр нь харамсаад ч барахгүй байгаа гэнэ.

Н.Рэй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.