Нийтлэлч Б.Алтангүл: Соёл, сэтгэлгээний зөрөө

Хорвоо ертөнц дээр хүн гэдэг нэг л зүйлийн амьтан байх боловч амьдарч буй газар нутаг, хүрээлэн буй орчин, гэр бүл, ажлын хамт олон, хөгжлийн явц гээд мөн олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр соёл, сэтгэлгээтэй болсон байдаг байна.
Энэ соёл, сэтгэлгээний зөрөөг анхааран ажиглаагүйгээс болоод гадаадын хүнтэй үл ойлголцох, хамтын ажиллагаа амжилтгүй байх, гэр бүлээ цуцлах зэрэг олон асуудалтай тулгардаг. Тэгэхээр тухайн харьцах гэж буй хүний ертөнцийг үзэх үзэл, соёлын онцлогийг харгалзахгүйгээр аливаа нэг харилцаанд амжилт олно гэдэг тун ч хэцүү байдаг. Энэ санаагаа би франц, монгол хүний хоорондох соёл, сэтгэлгээний зөрөөгөөр та бүхэнд хүргэхийг хичээе.
Франц хүн бодож байгаа зүйлээ хоол идэнгээ, эсвэл уулзах үедээ хэлдэг ихэд нээлттэй хүмүүс. Тэдэнтэй гэр бүл болоход бүх асуудлыг гэр бүлийн хүрээнд ярилцаад цаашид хэрэгжүүлэх тал дээр анхаардаг. Санаагаа хэн нэгэнд шууд тулган хүлээлгэдэггүй.
үргэлжлэлийг энд дарж уншина уу.







