Өрнийн зурлага 2012.04.21

“Өдөр бүр л хамгийн хэцүү санагдсан асуудалтай тулгардаг. Харин маргааш болоход тэр юу ч биш санагдана...”

                                                                        Emegteichuud.mn

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд өөртөө итгэх итгэл нь  давамгайлсан өдөр. Үүнийхээ ачаар ажлын шинэ шинэ санаа гаргана. Найзуудтайгаа хамт байж, амьдралын баяр баясгаланг мэдэрнэ. Аз жаргалдаа умбана. Дотны хүмүүсийн нэгнийх нь эрүүл мэнд муудсан гэсэн таагүй мэдээг сонсоно. Хэн нь ч байсан түүнд санаа тавь. Өгөөмөр ханд.

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд эерэг тааламжтай, азтай өдөр. Эрч хүч, амжилтын гараа энэ бүх гайхалтай байдлууд давамгайлна. Та ганцхан өөрийнхөө хүчээр асуудлаа шийднэ.  Таны дур булаам байдал чинь амжилтын эхлэл болно.  Бүх хүн таныг анхаарч эхэлнэ.

Харин хайр дурлалын хувьд таагүй байх ба хайрттайгаа ам зөрж, муудахвий. Болгоомжлоорой, хүлээцтэй байгаарай.

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Ихрийн ордныхны хувьд өнөөдөр таагүй сэтгэгдэл төрүүлэх өдөр. Өөрийнхөө бодлогогүй хэлсэн үг, болчимгүй үйлдлүүдийнхээ хариуг амсана. Сэтгэл зовнин шанална. Амиа боддог зангаа орхи. Цаг хугацааны аялалд гарна. Өнгөрснөө бодно, хуучин амрагуудаа санана. Шинэ санаа төрсөн, том ажилыг төлөвлөнө. Дотны хүнээсээ гомдлыг үг сонсоно.

Гэрийнхэн чинь чиний хайр халамж, гарын хоолыг чинь үгүйлж байна. 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд олон таатай үйл явдлаар дүүрэн өдөр. Аз жаргалыг мэдэрнэ.

Найзууд болон хамт олонтойгоо цагийг зугаатай өнгөрүүлнэ.  Ямар нэгэн хэлний курс, сургалтанд бүртгүүлэхэд тохиромжтой. Олон нийтийн ажилд оролцоход ч таатай байна. Гэр бүлдээ санаа тавь. Эрүүл мэнддээ  анхаар. Зүрх судасны  өвчинөөс урьдчилан сэргийлж, дасгал хөдөлгөөн байнга хий.

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд гэнэтийн бэлэг, гэнэтийн учрал гэнэтийн бүхнээр дүүрэн адал явдалтай өдөр. Өөртөө итгэлтэй байж, хамгийн сайхан ганган хувцасаа өмсөөд гэрээсээ гараарай.

Шинэ эхэлсэн ажилаа дуусгана. Магтаал, зэмлэл аль алиныг нь сонсоно. Шинэ дурлалтай учирна.

Охины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр охины ордныхны хувьд олон үйл явдлаар дүүрэн, сайхан өдөр. Эртний андтайгаа уулзаж, сэтгэл хөдөлнө. Өнөөдрөөс та сурч боловсрох, хэл сурах ажлаа эхэлбэл тохиромжтой. Ажил мэргэжилдээ ахиц гаргахын тулд өөрөө хичээ, ахмад хүмүүсийн туршлагыг судал, зөвлөгөө ав.

Хайр дурлалын хувьд шинэ мэдрэмж, шинэ учрал хүлээж байна. санхүүгийн хувьд таатай, мөнгөө хуримтлуул.

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд амьдралын урам зориг, эрч хүчтэй, санаачлагатай, өөртөө итгэлтэй байх өдөр. Бүх зүйл таны санаснаар бүтнэ. Өөрийнхөө бодож байсанд итгэлтэй байж хэрэгжүүл. Таны зөн совин таныг хуураагүй. Бизнесийн хамтрагчтайгаа ярилцахад таатай өдөр байна.

Зүрх сэтгэлээ нэнээ. Оюун санаагаа цэгцэл.

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд шинэ санаа төрж, ажлын эрч хүчтэй байх өдөр. Од гариг, байгалийн энерги таньд хүрч, сайхан боломжуудыг нээж байна.

Хайрттайгаа дотно байж, харилцаагаа сайжруулахад таатай өдөр. Таны хамгийн дотны хүн чинь хань чинь гэдгийг мэдэрч ухаарна. Түүнийгээ гомдоох хэрэггүй. Ирэх өдрүүдэд ачаалалтай ажиллах тул амарч, алжаалаа тайл.

Нумын ордны бүсгүйчүүд

Нумын ордныхны хувьд өнөөдөр тийм ч таатай өдөр биш байх нь. Үл ойлголцол, хов жив, хууран мэхлэлтээс болж хэн нэгэнтэй муудалцаж болзошгүй. Эдгээр таагүй явдлуудаас хол байж, өнөөдөр гэртээ байхыг хичээ.  Гэрийнхээ тавилгыг  өөрчил. Гэр бүлийнхэнтэйгээ өдрийг өнгөрөөж, тэдэндаа халамж хайраа зориул. Харин үдэш ганцаараа байж, өөртэйгөө ярилцаарай.

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд аз жаргалаар дүүрэн байх өдөр. Од гариг таныг ивээж байна. Сэтгэл санаа өөдрөг, ажил үйлс нь бүтэмжтэй байна. Уран бүтээлч матруудын хувьд олз омог ихтэй байна. Гэр бүлийнхэндээ анхаарал хандуул. Салхинд гарч хамтдаа цагийг өнгөрүүл. 

Хайр сэтгэлийн хувьд ганц бие матрууд шинэ хайрын түүх эхэлнэ. Харин хосуудын хувьд харилцаагаа сэргээж, бие биедээ хайрын халуун үг шивнээрэй.  

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд аз хийморьтой, гялалзсан өдөр болно. Сугалаа, сугалвал аз тохионо. Зөн билэг, мэдрэмжиндээ итгэ. Таны ажилдаа гаргаж буй сэтгэл, зүтгэл ирээдүйн амжилтын чинь эхлэл болно. Хайр дурлалын хувьд ханиа сонгох мөч нэгэнт иржээ.

Үдшийг найзуудтайгаа хөгжилтэй өнгөрөөвөл сэтгэл сэргэж таатай байна.

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд эрч хүч, урам зоригтой байх өдөр. Өнгөрсөн өдрүүдэд замбараагүй байсан зүйлүүд хэв журмандаа орж цэгцэрнэ. Бүх зүйл амар амгалан, аюулгүй байна. Шинэ ажил эхэлнэ.  Ирээдүйгээ төлөвлөхөд таатай өдөр. Ойр дотныхоо хүмүүсээс чинь сэтгэлийн зөвлөгөө өгнө.

Суралцаж, шинэ зүйл мэдэхдээ цаг гарга. Цаг хугацааны үнэ цэнийг мэдэрнэ. 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.