"United Colors of Benetton"-ий шинэ дэлгүүр нээгдлээ

“United colors of Benetton” дэлгүүрийн хоёр дахь салбар Улаанбаатарт үүд хаалгаа нээлээ. Хурц тод өнгө, чөлөөт загварыг голчилдог тус дэлгүүрийн бүтээгдэхүүн манай залууст хэдий нь танил болсон нь хоёр дахь салбарын нээлтээс харагдаж байлаа. Тус салбар нь хэрэглэгчиддээ улам ойртож, тэдний тав тух, цаг завыг хэмнэх зорилготой байгуулагдаж байгаа юм. Нээлтэнд дуучин Баярцэцэг, жүжигчин Өлзийхүү, зохиолч Шүүдэрцэцэг зэрэг олны танил эрхэмүүд ирж баяр хүргэлээ.

 

 

Монгол залуус дэлхийн хэмжээнд сэтгэж, даяаршиж буй цаг үетэй хөл нийлүүлэн алхаж байна. Монгол залуусыг өнгөлөг хувцсаар гоёж, дэлхийн брэндийг Монголд оруулж ирнэ гэдэг ихээхэн хүчин зүтгэл шаардах нь мэдээж.

 

 

Италийн нийслэлд төвтэй “Benetton” дэлхийн 120 гаруй оронд 6200 салбартай “United colors of Benetton” группийн барааг монголчуудад хүргэхэд таван жил шаардагдсан гэдэг. Түүнээс гадна таван тивийн иргэдийг ялгаж үздэггүй Лучиано Бенеттоны үзэл гойд нөлөө үзүүлсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.