Урианхайн өв тээгч Цэрэндулам
Баруун монголын өв соёлыг цогцоор нь авч үлдсэн энэ эмэгтэй Урианхайн хувцас хэрэглэлийг жинхэнэ утгаар нь авч үлдсэн юм. Тухайлахад, авгай дээл ямар байдаг, сэвгэр дээлний мөр, тоорцог, маг гутал нь ямар байдаг гээд Урианхай нутгийн ард түмний хувцас хэрэглэлийг дэг жаягаар нь хийж урладаг цорын ганц хүн гэж хэлж болох. Цэрэндулам нь ардын урлагт элэгтэй, үндэсний бий биелэгээгээ авч үлдэж, олон хүнд өвлүүлж байгаа өв тээгч бөгөөд ар урианхай ардын уртын дууг мөн авч үлджээ. Товшуур хөгжмийг үндэсний ардын татлага болох морины шогшоо, тэмээний явдал зэргийг тоглож чаддаг, ерөөсөө энэ хүн тэр чигтээ өв соёлыг өөртөө шингээн авч үлдсэн цогц “Өв” юмуудаа.
Ховд аймгийн Дуут сумын харъяат Алтайн урианхайн ястан, Ах сум, Оръяас элхэний Бидэрнээн Цэрэндулам дэлхийн соёлын ширгэшгүй ундарга, салшгүй өв болсон гэлтэй. Ингээд уншигчиддаа Б.Цэрэндулмын уран бүтээлийн цомгийг танилцуулъя.
- Иж бүрэн хувцастай Урианхай эмэгтэй

- Урианхай авгайн тэрлэг
Цээж, ханцуй өргөн, энгэрийн хөвөө нь улаан солонгон туузтай, голлох өнгө нь хүрэн, хүрэн ягаан, цэнхэр, эргэдэг захтай. Хормой эргэсэн хөвөөтэй, түүн дээрээ цагаан болон өнгийн утсаар галуун таваг шаглан ханцуй нь асар том. Зөв энгэртэй, буумал нударгатай. Мөн цагаан захтай.
- Урианхай цэгдэг

Өнгө нь тэрлэгнийхээ өнгөтэй ижил хөвөө эмжээр нь мөн адил цэгдэгийн мөр нь эзнийхээ мөрнөөс 4 хуруу урт байна. Мөрний ухлаадас нь их байдаг нь дээлний ханцуйг өргөн уужим болгож өгнө.
- Урианхай авгайн гоёлын тоорцог

- Урианхай авгайн ээмэг

Тооно өлзий хээтэй, мөнгөөр хийсэн ээмэг. Хувцас эдлэлдээ зохицуулан авсан эртний урчуудын гар хийцийн эдлэл.
- Урианхай авгайн үсний гэр

Мөнгөөр хийсэн 12 жилэн тоногтой, шүрээр гоёсон, залаатай тохиг
- Урианхай эрэгтэй дээл

Цагаан чисчүү болон шаргал даавуу болон мөн нэхийгээр хийж өмсөнө. Эргэдэг захтай, өргөн нарийн хар хөвөөтэй, нударгагүй. Ташаан толгойд тулсан урт оноотой. Оноо ийм урт байдаг нь морь унадаг байсантай холбоотой юм.
- Урианхай эрэгтэйн өвлийн малгай

Хөх цэнхэр өнгөтэй, улаан сартай, улаан жинстэй, улаан бүчтэй. Хурга ишигний арьс ашиглана.
- Урианхайн мааг госон

Гуталны өсгийнөөс урагш дотор талаас оёсныг дөрөөвч гэнэ. Өсгийн хэсэгт зулаг барьж гаднаас оёсон байдаг.
- Захчин дээл, хөвөөтэй, нударгатай

- Сүүжээр оёогоор нуруу ороож оёсон эрэгтэй цамц

- Гоёлын сүүжээр оёогоор нуруу ороож оёсон дан дээл, бүс

- Сүүжээр оёогоор нуруу ороож оёсон даалин, гаансны түнгэрцэг

- Эмэгтэй гоёлын дан дээл

- Сүүжээр оёогоор нуруу ороож оёсон хүүхдийн хантааз

- Эмэгтэйн гоёлын хувцас

- Охидын даашинз

- Охидын гоёлын дээл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






