Энэтхэг охиныг нэг настайд нь гэрлүүлжээ

Лаксми Саргара хэмээх 18 настай энэтхэг бүсгүй ухаан ороо ч үгүй байхад нь  батлуулсан гэрлэлтээ цуцлуулжээ. Энэтхэгийн бөглүү тосгодод охид хөвгүүдийг бүр багад нь учир мэдэхгүй байхад нь гэрлүүлдэг хуучин уламжлал одоо ч бөх оршсоор байгаа юм.

Лаксми Саргараг нэг настай байхад нь Ракеш хэмээх гурван настай хөвгүүнтэй гэрлүүлсэн аж. Лаксми өөрийн гэр бүлд өсч торнисон боловч хүнтэй гэрлүүлснийг ердөө сарын өмнө хадам болох хүмүүс түүнийг аваачихаар ирэхэд л мэдсэн гэнэ.

Хүүхдүүдийг гэрлүүлэх нь Энэтхэгт хууль бус боловч хөдөөгийн бөглүү ядуу тосгодод ийм уламжлал одоо ч байдаг аж.

Лаксми гэрлэлтийн тухай сонсоод цочирдож, аав ээждээ үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж хэлжээ. Бүсгүй мужийнхаа нэгэн ТББ-аас тусламж хүсчээ. Бүсгүйн сүйт залуу Ракеш түүнийг эхнэрээ болгох хүсэлтэй байсан ч Лаксми амьдралдаа анх удаа харсан нөхрөөсөө гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан юм.

Энэтхэгт хүүхэд байхад нь гэрлүүлсэн хос гэрлэлтээ цуцлуулсан анхны тохиолдол нь энэ болж байгаа аж. Жайпур хотын нэгэн сурвалжлагчийн олж тогтоосноор Лаксмигийн төрсөн Ражастан мужийн насанд хүрээгүй охидын 10 хувь нь нөхөрт гарснаа мэдээгүй явсан гэнэ.

ЮНИСЕФ-ээс явуулсан судалгаагаар насанд хүрээгүй гэрлэсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь Энэтхэгт байдаг гэнэ.

Н.Рэй

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.