Гэнэт мацаг барих нь аминд аюултай юу?
Хоол унднаас татгалзаж, нарны энергиэр амьдарч болохыг батлан харуулахаар бясалгал хийж байсан швейцари эмэгтэй нас баржээ. 70 жил огт юм идээгүй гэх энэтхэг гуругийн тухай баримтат киног үзсэнээс хойш тэрээр үүнийг туршихаар шийдсэн аж. Цюрихийн нэгэн сонинд бичсэнээр нэрийг нь дурьдаагүй швейцари бүсгүй 21 хоног мацаг барьсан байна. Тус сонинд бичсэнээр Герман, Их Британид ч мөн ийм хэдэн хэдэн тохиолдол гарсан гэнэ. Швейцарийн Аргау мужийн прокурорын газраас бүсгүйг Вольфхальден хот дахь гэртээ гадны нөлөөгүй нас барсан байхыг олжээ. Бүсгүйн амиа алдсан хэрэгт тус хотын прокурорын газар эрүү үүсгээгүй гэнэ. Бретарианизм гэх шашны урсгалыг баримтлагчид хоол, унданд зарцуулдаг энергийг бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун санааны энерги болгон өөрчилж болно гэдэгт итгэдэг байна. Мацаг барьж, амиа алдсан эмэгтэй 49 настай байжээ. Түүний цогцсыг шинжлэхэд тэрээр “оюун санаа, сэтгэл зүрхээрээ энергийн цогц болохын тулд” биемахбодио цэвэрлэж байсан нь тогтоогджээ. Үүнтэй адил тохиолдол Австралид гарсан бөгөөд мөн л 21 хоног мацаг барьсан эмэгтэй эмнэлэгт яаралтай хүргэгдэж удалгүй нас баржээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






