Таны эрүүл мэндэд хан боргоцой ямар нөлөөтэй вэ?
Манайхны ананас хэмээн нэрлэдэг хан боргоцой нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй амин дэм, бодисоор баялаг байдаг тул өвчин эмгэгийг анагаах их “ид шид”-тэй ажээ. С витамин гэхэд л 100г хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг байдаг байна. Ялангуяа кали маш ихээр 320 мг хүртэл агуулагддаг ажээ. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэнэ. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхийн эсрэг нэн сайн жимс юм. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай гэгддэг. Хан боргоцойн шүүсэнд ходоодны шүүстэй адилавтар нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицон хоолны шингээлтийг сайжруулна.

Хан боргоцойн мөхлөг нь онцгой нэгэн ислийг агуулж байдаг ба энэ нь уураг болон уурагт бодисыг задлах чадалтай аж. Тиймээс их хэмжээний мах идсний дараа хэдхэн зүсэм шинэ хан боргоцой идэхэд хоолыг шингээлтэнд маш сайн.
Хан боргоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий.

1. Бөөрний үрэвслийг зохицуулна. Хан боргоцойн 60 грамм зөөлөн эдийг улалжийн үндэстэй чанаад өдөрт 2 удаа ууна.
2. Мөгөөрсөн хоолойн үрэвслийг эмчилнэ. Хан боргоцойн 120 гр зөөлөн эдийг чанаад, 30 гр зөгийн балтай найруулан өдөрт 2 удаа ууна.
3. Хоолны шингээлтийг сайжруулна. Жимсны шүүс шахагч машинаар шахаж шүүсийг нь өдөрт 2 удаа 40 мл хэмжээгээр ууна.
4. Гэдэс гүйлгэхээс сэргийлнэ. Шинэхэн хан боргоцойг хальслаад, хэд хэд хэрчээд түүхийгээр нь идэж болно. Өдөрт 3 удаа 50 гр-аар идвэл гэдэс гүйлгэх зовиур үгүй болно.
5. Гэдэсний үрэвслээс сэргийлнэ. Хан боргоцойн 30 гр навчийг усан чанаад өдөр бүр 3 удаа ууна. Аливаа жимс ногооны харшилтай хүнд хан боргоцойн жимс тохиромжгүй. Хан боргоцойг түүхийгээр нь идэхээс өмнө давстай усанд дэвтээвэл сайн. Давстай усанд органик исгэлэн эд нь задрах сайн талтай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






