Саудын гүнжийн хэргийг хэрэгсэхгүй болголоо
Калифорнийн
шүүхээс Саудын Арабын вангийн гэр бүлийн гишүүн Мешаэль Алайбан
(Meshael Alayban) гүнжид холбогдох хүний наймааны хэргийг хэрэгсэхгүй
болгожээ.
Нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байна. Алайбанд барьцааны таван сая ам.долларыг нь эргүүлэн өгсөн ба барьцааны улмаас түүнд зүүж байсан цахим бугуйвчийг тайлжээ.
Гүнжийн гэрийн ажилтан байсан Кенийн 30 настай эмэгтэй цагдаад хандсаны дараа Алайбанд хэрэг үүсгэсэн байна. Тэр эмэгтэйг Саудын Арабад ажиллуулахаар 2012 онд аваад биеийн байцаалтыг нь хурааж тохиролцсоноос бага хэмжээний хөлсөөр ажиллуулан, хүчээр барьж байсан гэж гомдол гаргасан юм.
Гүнжийн өмгөөлөгчид болсон хэрэг явдлыг ердийн хөдөлмөрийн маргаан гээд тэр эмэгтэйг Америкийн виз авахын тулд худал ярьсан гэж байв. Гүнжийг 12 жилийн хорих ялаар шийтгэж магадгүй байсан юм.
Мешаэль Алайбангь Саудын ван Абдуллагийн нэгэн ачийн зургаан эхнэрийн нэг юм.






