Нүдний шил зүүгээд л турна

Эмэгтэйчүүд бидний санааг үргэлж зовоодог зүйлийн нэг бол яах аргагүй таргалалт. “Би турнаа” гэж сэтгэлдээ шийдчихээд тэр амлалтандаа хүрэх гэж маш их ядардаг. Тэгээд элдэв төрлийн бүтээгдэхүүн, цай, кофе,эм,хувцас, түрхлэг, тос, тариаг бие дээрээ туршин хэрэглэдэг. Хоолоо сойно. Зарим нь бүр их идснийхээ дараа гэдэс цэвэрлэх эм ууна. Гэвч үр дүн нь санасан хэмжээнд хүрэхгүй.

Харин одоо зүгээр л шил зүүгээд турж болох нь ээ. Өөрөөр хэлбэл сэтгэлээрээ цадаж турах юм.  Японы хэсэг эрдэмтэд тураах зориулалттай нүдний шил бүтээжээ. Энэ нүдний шил нь  хоол хүнсний хэмжээг томруулан харагдуулдаг байна. Хоол идэх үедээ шилийг зүүх бөгөөд тавагтай хоол нь байгаа хэмжээнээсээ том харагдаж, багахан хоол идсэн ч их хоол идсэн мэт сэтгэгдэл төрөх юм. 

 

Нүдний шилийг турших явцад туршилтад оролцсон илүүдэл жинтэй хүмүүс ердийн иддэг хэмжээнээсээ 10 хувиар бага хоол хүнс идсэн гэнэ.Тураах нүдний шилийг хэрэглэснээр эрүүл зөв хооллож, илүүдэл жингээ хасах боломжтой гэж эрдэмтэд зөвлөж байна. Тиймээс энэ шилийг монголд орж ирэхийг нь л тэсэн ядан хүлээх үлдлээ. Эсвэл худалдаанд гарангуут нь арлын Япон руу  захиж авчируулж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.