Гоёл чимэглэлийн DyrbergKern брэнд Монголд
Данийн алдарт ”Dyrberg/Kern брэндийг Монголд нэвтрүүлсэн ”Супер Рубин” компаний гүйцэтгэх захирал Э.Халиуныг танилцуулж байна. Мөн тус брэндийн 2015 оны хавар, зуны тансаг, загварлаг коллекциос сонирхуулья. Бүсгүйчүүдээ удахгүй болох Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын гоёлоо тоочиглоод аваарай.Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа таны бизнесийн гараанаас эхлэе.
Өдрийн мэнд, миний хувьд одоогоор “Супер
Рубин” компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Дани Улсын Dyrberg/Kern брэндийг 2012 онд эх орондоо нэвтрүүлсэн. Миний хувьд ШУТИС-д дизайны чиглэлээр бакалаврын
зэрэг хамгаалсан. Мөн Их Британид магистр хамгаалаад ирсэн. Нэг үеэ бодвол монгол
залуус маань их бүтээлч сэтгэлгээтэй болж байна. Залуу хүн ер нь үргэлж
суралцаж байх ёстой гэж боддог, тэр ч утгаараа одоо МУИС-д докторын зэрэг
хамгаалахаар үргэлжлүүлэн суралцаж байгаа. Анх Дани Улс руу суралцахаар очоод
бизнес хийх санаагаа олсон.
Дани Улсыг яагаад сонгох болов?
Ерөнхийдөө хэд хэдэн сонголт байсан.
Скандиновын орнуудад багтах Дани, Норвеги, Швед, Финлянд улсууд нь бүгд загвар
дизайн маш сайн хөгжсөн орнууд. Гурван жил амьдрахдаа зургийн үзэсгэлэнгээ
гаргаж, хүүхдүүдэд англи хэлний хичээл зааж, олон улсын миссийн тэмцээнд нь
хүртэл оролцож байсан. Үүгээрээ дамжуулан монгол улсаа сурталчлан таниулахыг
хичээсэн юм л даа. Анх тэд “монгол гэж ямар улс байдаг вэ, та хятад хүн үү”? гэж их
асуудаг байсан. Тийм тохиолдолд монгол хүний омголон шартай зан их хөдөлдөг юм билээ. Тиймээс монгол хүмүүс ямар байдаг, юу хийж чаддагийг харуулахыг их хичээж ирсэн.
Монголдоо нэвтрүүлээд байгаа энэхүү гоёл чимэглэлийн брэндийг сонгох болсон
шалтгаан тань юу вэ?
Би анх хуримын ойдоо зориулж Dyrberg/Kern брэндийн бугуйн
цагийг хосоор нь худалдан авч байсан. Тэр бугуйн цаг үнэхээр тансаг гайхалтай байсан
болохоор худалдаж авсандаа их баярлаж, сэтгэл дүүрэн, нэг л тийм өөртөө итгэлтэй болчих шиг санагдсан. Өмнө нь өөр бусад гоёл
чимэглэлийн зүйлс тэгж сэтгэлийг маань хөдөлгөж байгаагүй л дээ. Гоёл чимэглэл
гэдэг эмэгтэй хүнийг баясгаж, зөв энерги, аз жаргал, урам зориг өгдөг
байх ёстой. Монгол эмэгтэйчүүд маань ч гэсэн үүнийг мэдрээсэй гэж бодсон. Dyrberg/Kern брэндийн гоёл
чимэглэлүүд бидний хэрэглэдгээс тэс өөр, ган төмрөөр хийгдсэн, сүрдмээр гэж
хэлж болохоор, ихэвчлэн их том загвартай урлагддаг. Харин монгол бүсгүйчүүд,
ер нь азийн орны эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн зүйлс голдуу жижгэвтэр
загвартай байдаг. Энэ брэндэд дурлах болсон шалтгаан ердөө л энэ. Тиймээс тус брэндийн удирдлагуудтай холбоо тогтоож, салбар дэлгүүрийг монголдоо нээхээр
шийдсэн.

Монголын зах зээлд анх бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхэд бэрхшээлтэй зүйл байв
уу, бүсгүйчүүд маань хэрхэн хүлээж авсан бэ?
Санасныг бодоход хүндрэлтэй зүйл нэг
их байгаагүй. Монгол эмэгтэйчүүдэд маш их таалагдсан. Зарим бүсгүйчүүд маань бүтээгдэхүүний
том, содон загварыг их гайхаж байсан ч одоо бол өөрчлөгдсөн. Манай улс цөөхөн
хүн амтай ч монгол эмэгтэйчүүд ихэмсэг, чамин зүйлд дуртай учраас тохирох гоёл
болж чадсан.
Бүтээгдэхүүний гол түүхий эд ган төмөр гэж та хэллээ. Арчилгааны хувьд юу гэж зөвлөх вэ?
Ямар ч гоёл чимэглэлийн зүйлс
арчилахгүй бол гандаж өнгөө алддаг. Манай бүтээгдэхүүнүүд сайжруулсан ган төмрийг
IP технологиор
өнгөлж, сваровский чулуун шигтгээ болон алмаазны долоо дахь төрөл болох
синтетик диамондыг шигтгэж урладаг. Энэ нь сваровский чулуун шигтгээг бодвол гялалзах байдал нь маш өндөр, байгалийн гэрэлд
гайхалтай гоё харагдана. Зөвхөн ган төмөр, хатуулаг биет дээр тогтдог
учраас алт, мөнгө зэрэгт шигтгэдэггүй юм билээ. Бүсгүйчүүддээ зөвлөхөд гоёл
чимэглэлээ зөвхөн гоёх үедээ зүүж хэрэглэх хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүд маань ээмэг, бөгж зэргээ тайлдаггүй нь эдэлгээнд
нөлөөлдөг.
Мөн та дизайнер хүн учраас манай сайтын эмэгтэйчүүдэд зориулан гоёл
чимэглэлийг хэрхэн зохицуулан хэрэглэх талаар саналаа хуваалцаач.
Гоёл чимэглэлийг зохицуулан
хэрэглэхийн хувьд заавал ижил хэмжээтэй хос зүүлт, бугуйвч, ээмэг зүүх нь хоцрогдсон
гэж хэлэх байна. Бид алт, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, бугуйвч, бөгж гээд
бүгдийг нь нэг ижлээр нь зүүдэг баригдмал, хоцрогдсон хэв маягаасаа татгалзаж
тус брэндийн гоёл чимэглэлээс өөрт таалагдсан, өөр өөр хэлбэр загвартай ээмэг,
зүүлт, бөгж, бугуйвч, цаг зэргийг хооронд нь зохицуулан зүүж болохыг санал
болгосон байгаа. Хүзүүний зүүлт том хэмжээтэйг зүүсэн бол яагаад бөгжнөөс
татгалзаад, жижиг ээмэг зүүж болохгүй гэж. Мөн цаг
бугуйвч хоёрыг бугуйндаа хамтад нь зүүхийг трэнд болгож чадсан гэж хэлж болно.


Бусад гоёл чимэглэлийн дэлгүүрээс танайх юугаараа онцлог байж чадах вэ?
Манай дэлгүүрийн онцлог гэвэл бид
үргэлж худалдан авагчдадаа зориулж брэндийг сурталчлах арга хэмжээ болон шинэ
коллекцийн бүтээгдэхүүн ирэх бүрт үйлчлүүлэгчдээ хүндэтгэж, тэдэнд зориулсан
хямдралтай худалдааг ойр ойрхон зохион байгуулахыг эрмэлздэг. Худалдан
авагч, үйлчлүүлэгчид маань ч талархлын захидал, санал сэтгэгдлийг байнга ирүүлж, бидэнд урам өгсөөр байгаа.
Та брэндийнхээ үнэнч худалдан авагч
байж чаддаг уу? Мэдээж хамгийн үнэ цэнэтэй гоёл тань анх худалдаж авсан бугуйн цаг болов уу.
Тэгэлгүй яах вэ, энэхүү брэндийн
коллекци бүрийн загвар надад таалагддаг, үнэнч үйлчлүүлэгч гэж хэлж болно. Миний
анх худалдаж авсан цаг одоо ч өнгө үзэмжээ алдаагүй шинэхэн хэвээр байгаа.
Цагнаас гадна 2014 оны намар, өвлийн коллекцийн загвар болох могойн хэлбэртэй хүзүүний зүүлт байдаг. Тэр зүүлтний хувьд ямар ч хүн зүүсэн бусдын
анхаарлыг татаж чаддаг. Ямар ч энгийн хувцсыг амилуулдаг нь хамгийн гайхалтай.


Тун удахгүй болох Олон Улсын эмэгтэйчүүдийн баярт тохиолдуулсан арга хэмжээ
байгаа юу?
Мэдээж байгаа, бид 2015 оны хавар, зуны шинэ коллекцоо танилцуулахын зэрэгцээ бүсгүйчүүдээ баярлуулахаар 03 дугаар сарын 07-ны өдөр Зайсан Скуэр төвийн салбартаа 16 цагаас арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Бидэнтэй "Enkh Empire" хувцасны брэнд болон гоо сайхны салон хамтран ажиллаж байгаа. Бүсгүйчүүд маань өөртөө цаг зав гаргаад нэг өдрийг бидэнтэй, маш олон сюрпризтэй өнгөрүүлэхийг урьж байна.








