Жилд 380,000 эмэгтэй эхийн эндэгдлээр нас барж байна

Өчигдөр “Эхчүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд хүний эрхийн үүднээс хандах нь” хэлэлцүүлэг болсон билээ. Уг хэлэлцүүлэгт Харвардын Их сургуулийн профессор хатагтай Минди Жейн Роүзман  дээрх сэдвийн хүрээнд эхийн эндэгдэл, төрөлтийн шууд хүндрэл зэрэг асуудлыг түлхүү судалж, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар танилцуусан юм.

Эхийн эндэгдэл гэдэг нь “Эмэгтэй хүн жирэмсний хугацаанд, эсвэл төрснөөс хойш 42 хоногийн дотор мөн жирэмслэлтэй холбоотой түүнийг хүндрүүлэгч шалтгааны улмаас нас барах”-ыг хэлдэг байна. ДЭМБ-ын тооцоогоор жилд 380 мянган эх амь насаа алддаг гэсэн тоо байна. Энэ нь минутанд нэгээс дээш тооны эмэгтэй жирэмслэлтээс болж амь насаа алддаг гэсэн үг юм. Үүний 99% нь Африк, Ази болон Латин Америкт тохиолддог байна.

Түүний судалгаанаас харахад төрөлтийн шууд хүндрэл буюу эхийн эндэгдлийн 21 хувь нь цус алдалт, эмнэлгийн бус үр хөндөлт 14, жирэмсний хожмын хордлого 13, сааталттай төрөлт 8, халдвар 8, бусад зүйлс 11 хувийг, үлдсэн 25 хувийг шууд бус хүндрэл буюу хумхаа, цус багадалт, элэгний үрэвсэл ХДХВ/ДОХ тус тус эзэлдэг байна.

Мөн Эх барих яаралтай тусламж болон бусад үйлчилгээг хангалттай сайжруулж, бага нэгж болох сум хороодод чанартай хүргэж, мөн үүнийгээ эмэгтэйчүүд маань шаардаж эрүүл мэнддээ хэрэгжүүлж байхын чухлыг сануулсан юм.

Эцэст нь “Гурвалсан Х ба Ч” өөрөөр хэлбэл ХҮРЭЛЦЭЭТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХҮЛЭЭН АВАХУЙЦ мөн ЧАНАРТАЙ” байх нь эрүүл мэндийн байгууллагуудад хамгийн ихээр дутагдаж буй асуудал юм гэж тэрээр судалгаандаа тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үр дүн, судалгааны ач холбогдол нь манай улс эхийн эндэгдлийн асуудлыг анхаарч, цаашид түүний дэвшүүлсэн санааг эрүүл мэндийн салбартаа хэрэгжүүлснээр ахиц дэвшил гарч эрүүл эмэгтэй цаашлаад эрүүл удмын санг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулах юм.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.