"Эрүүл хүүхэд" аян улс орон даяар эхэлнэ
2012-03-14
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах юм байна. "Эрүүл хүүхэд" аяны нээлт ирэх даваа гарагт буюу 03сарын 19 нд орон даяар эхлэх ажээ.
Одоогийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д аяны хүрээнд ажиллах эмч нарыг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг эхэлжээ. Сургалтад 11 аймгийн 14, ЭХЭМҮТ-ийн 11, нийслэлийн дүүргийн хүүхдийн 14 гэх мэт нийт 45 эмч мэргэжилтэн оролцож байгаа юм.
Хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг 0-5, 5-11, 11-18 гэсэн насны ангиллаар өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгээр нь явуулах юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





