Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хөгшрөлт явагддаг
Гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн өсөлт зогсдог гэнэ. Цочрол, айдас нь ДНХ-д нөлөөлснөөр нас нь богиносдог байна. Дарамт, хүчирхийлэл, зодуур дунд өссөн 10 настай охинд явуулсан ДНХ-ын судалгаа үүнийг баталжээ. Охин үеийн хүүхдүүдийг бодвол өсөлт нь муу байсан ч тэднээс хэрсүү болсон байжээ.
Ийм төрлийн судалгааг анх удаа явуулсан эрдэмтэн Идан Шалев “Хүчирхийлэл, дарамтанд орсон хүүхдийн өсөлт маш богино хугацаанд зогсч, асар их стрессээс болж хөгшрөлт явагдаж эхэлдэг” гэжээ.
Судалгааг явуулсан эрдэмтэд олсон зүйл нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тус болно гэж үзэж байгаа гэнэ. Учир нь чихрийн шижин, зүрхний шигдээс болон сэтгэцийн өөрчлөлт зэрэг хөгшрөлттэй холбоотой өвчнийг оношлож, эмчлэхэд сая сая ам.доллар зарцуулдаг. Үүнээс өмнө стрессийн судалгааг зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн дунд явуулдаг байжээ.
Судалгааг явуулсан Английн Дюк институтийн эрдэмтэд стресс, дарамт нас богиносгодог гэдэгт итгэлтэй болжээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






