Виктория хүүгээ мартаж орхижээ

Английн хөлбөмбөгч Дэвид Бекхемийн хөвгүүд өсчээ. Хөлбөмбөгчний “Style icon” эхнэр Виктория Бекхем завгүй нэгэн. Тэрбээр бяцхан охин Харперыг харж, асрахаас гадна хөлбөмбөгийн багахан баг болох гурван хүүгээ сургуульд нь байнга хүргэж өгч, авдаг. Харин саяхны нэгэн өдөр Виктория 13 настай ууган хүү Брууклиныг авахаа мартаж орхижээ. Бүсгүй өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр машиндаа үсрэн сууж, охиноо хажуудаа хүүхдийн сандал дээр нь суулган, iPod-оо асааж аваад сургууль руу давхижээ. Ямар нэг юм мартсанаа мэдсэн Виктория гэнэт Брууклиний хоосон суудлыг хараанд хүүгээ гал тогооны өрөөнд үлдсэнийг гэнэт санажээ. Бүсгүй тэр дороо гэр рүүгээ буцаж, Брууклинийг очиж авчээ. Хүүхдүүд хичээлээсээ бага зэрэг хоцорсон ч Брууклиний хичээлийг арай л таслуулчихаагүй гэнэ. Дэвид Бекхем Лос Анжелесын хөлбөмбөгийн “Галакси” багт хүчин зүтгэж байгаа энэ үед Виктория түүний арын албыг хариуцдаг байна.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







