Өрнийн зурлага 2012.05.02
“Хэний ч төсөөлөхгүй тэр бүх зүйлс хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох сэжимтэй байдаг, түүнийг амьдрал алхам тутамд мэдрүүлдэг...”
Emegteichuud.mn
Хонины ордны бүсгүйчүүд
Өнөөдөр хонины ордныхны хувьд аливаад сэтгэл түгшсэн, тайван бус өдөр. Шалгалтанд бэлтгэж байгаа бол эртнээс өөртөө л найдаж, хичээлээ сайтар унш. Шинэ ажилд орох гэж ббайгаа бол хэл яриандаа анхаарч, өөртөө итгэлтэй, цэгцтэй ярьж сураарай.
Таны ярианаас та хэн гэдэгээ харуулна. Эргэн тойрноосоо эерэг энерги цуглуул. Сайн сайхан зүйлийг мөрөөд. Өөрийг чинь юу тайвшруулдагийг олж мэд.
Үхрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр үхрийн ордныхны хувьд идэвх санаачлагатай, завгүй байх өдөр. Завгүй байсан ч эрүүл мэнддээ анхаар. Хоол ундандаа санаа тавь. Амин дэм хэрэглэ. Уурлаж уцаарлах нь таньд сөргөөр нөлөөлнө.
Уян хатан байж асуудлыг хурцадгах хэрэггүй. Таны зүүд, зөн совин чинь таныг удирдаж байна. Гэвч хүнд асуудлыг шийдэхдээ бусдаас тусламж гуй.
Ихрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр ихрийн ордныхны хувьд гомдол тунирхлын өдөр. Олон өдөр тэвчсэн уураа ил гаргах гээд хэрэггүй. Зөөлхөн бай. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг сана. Чамайг сонсдог, ойлгодог хүн байдаг гэдэгт итгэ.
Хариуцлагаа ухамсарла, сайн ажилла. Өөрийгөө элдэв юм бодох завгүй байлга. Болоод өнгөрсөнд харамсаж суух биш болох гэж буй ирээдүй рүү тэмүүл. Хүүхэд ахуй үеэ эргээд нэг дурс, сэтгэл чинь сайхан тайвширна.
Мэлхийн ордны бүсгүйчүүд
Бас нэгэн бухимдал төрүүлсэн таагүй өдөр. Ирэх өдрүүдэд та ерөнхийдөө завгүй ажлын ачаалал ихтэй байна. Машин болоод техниктэй болгоомжтой харьцахыг сануулж байна. Хэн нэгэнтэй муудалцаж, биеэ барьж чадахгүйд хүрнэ. Уурандаа хэлсэн үг, ааш авир чинь хожим таныг эвгүй байдалд оруулна. Архи дарс уух хүсэл төрнө, уусны хэрэггүй л болов уу? Үүний оронд амттай хоол авч ид.
Арслангийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр арслангийн ордныхны хувьд сэтгэл хөдөлгөсөн өдөр. Таны ажлаар дамжиж таньд боломж гарч ирнэ. Та хэт их ачаалалтай ажиллах хэрэргүй. Уйтгартай нэгэн хэвийн амьдралын хэмнэлээ жаахан ч гэсэн өөрчлөхийг хичээ. Сонирхолтой амьдар. Ганц бие арслангууд хэн нэгэнд хүчтэй татагдаж дурлана. Тэр хүн чинь ч бас таньд татагдана. Гэвч энэ дурлал удаан үргэлжлэхгүй нь бололтой.
Охины ордны бүсгүйчүүд
Өнөөдрийн охины ордныхны хувьд урам зориг дүүрэн байна. Од гаригс таныг ивээж байгаа энэ өдөр санасан бүхнийг биелүүлэхийг хичээ.
Таны бүх зүйл сайн сайхан бүтэмжтэй байна. хүмүүсийн ярьж зөвлөж байгаа бүхнийг анхааралтай сонс. Хайртай хүнээс чинь тунирхлын үг сонсогдохвий. Таны анхаарал халамж суларсан байх.
Өнөөдөр хайртдаа цаг зав гаргаж хоол, амттанаар дайлаарай.
Жинлүүрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд бас л нэг идэвхгүй, сонирхолгүй өдөр болох нь. Өнөөдөр өөрийгөө амрааж ганцаараа байхыг хичээ. Халуун ваннанд орж, иллэг хийлгэж стрессээ тайл. Жимсний амттай цай ууж тухал. Харин энэ үдэг хайрттайгаа хамт байж, гайхалтай шөнийг өнгөрөөгөөрэй.
Хилэнцийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд худал хуурмаг зүйлд автаж магадгүй. Тиймээс болгоомжтой бай. Худалч хүмүүстэй тааралдана. Үнэн худал хоёрыг ялгаж салгаарай. Хамтран ажилладаг түншүүдийнхээ саналыг сайтар нягталж үз. Өнөөдөр та эрч хүчтэй байна. Гэнэтийн цуглаан зохион байгуулж найзуудтайгаа хөгжилдөөрэй.
Нумын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр нумын ордныхны хувьд амьдралдаа томоохон өөрчлөлтийг хийх шийдвэр гаргах өдөр. Од гаригс таныг ивээж байгаа энэ өдөр та өөртөө итгэлтэй, эрч хүчтэй сул дорой биш байж чадвал сайхан ирээдүй таньд нээлттэй байна. өнөөдрийн гаргах шийдвэр таниас л шалтгаална.
Таны гаднах байдал, үг яриа бусдад таалагдаж байж, таньд өөрчлөлт ирнэ. Өөрийгөө зөв илэрхийл, ганган гоё хувцаслаад гэрээсээ гар.
Матрын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр матрын ордныхны хувьд олон асуудлууд ээлжилсэн холимог өдөр. Асуудалд нухацтай хандах өдөр. Өдөр бүр хийдэг ажлаа өнөөдөр хойш нь тавь. Тархиа амраа. Хэн нэгэнд хууртахаас болгоомжил. Худалдан авалт хийвэл тооцоотой бай. Алдагдал хүлээж магадгүй. Амралтын өдрүүдээ эртнээс төлөвлө.
Хумхын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр хумхын ордныхны хувьд ажил төрөл бүтэмжтэй таатай өдөр. Та санаа сэтгэлээ өөдрөг байлгаж чадвал амжилт ойрхон байна. ажил хөдөлмөр, хайр дурлал, зугаа цэнгэлийн асуудлаасаа ялгаж салга. Таны эргэн тойрон сайн сайхан зүйлээр дүүрэн байна. Өдөр бүр ийм байдаг бол дэндүү сайхан байна.
Амьдралд хайртай гэж чин зүрхнээсээ хэлээрэй.
Загасны ордны бүсгүйчүүд
Өнөөдөр загасны ордныхны хувьд шударга байх өдөр. Та өөрийн байр суурин дээрээ баттай зогсоно. Хамтрагчтайгаа бүдэгхэн байсан асуудлуудаа өнөөдөр тодруулж, шийдэгдэхгүй байсан асуудлаа шийднэ. Жижигхэн зүйлээс болж хэн нэгэнтэй муудалцахвий. Гэвч энэнд таны буруу байхгүй.
Бусадтай жаргалтай мөчөө хуваалц.







