Африк-Испани гаралтай дуучин Кэлли Жойс Монголд ирнэ
Монголын чадварлаг дизайнеруудын нэг
"Ariunaa Suri" энэ сарын 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд
"SS2014 Fashion Week" нэртэй загварын шоугаа хийх гэж байгаа
билээ. Энэ нь түүний эх орондоо хийж байгаа анхны загварын шоу бөгөөд
гадаад, дотоодын нэртэй топ моделиуд, хамтлаг дуучид оролцох юм.

Тэдний нэг нь Африк-Испани гаралтай дуучин Кэлли Жойс / Kelly Joyce / юм. Поп, жазз, блюз урсгалаар дуулдаг Келли Жойс нь "Vivre La Vie" хит дуу болон Парисын "Мулен Руж", бусад дөрвөн цомгийн дуугаараа Европ, Азид танигджээ.

Хэдийгээр Африк-Испани гаралтай ч Парист төрж, өссөн тэрээр Англи, Франц хэлээр дуулдаг байна. "Жааз Мон Амур" шинэ цомгийнхоо аялан тоглолтыг хийж байгаа түүний дараагийн зогсоол нь "Ariunaa Suri"-ийн "SS2014 Fashion Week" шоу байх нь ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.