Токиогийн загварын долоо хоногт “Ariunaa Suri”-гийн бүтээлүүд оролцоно.
Токиогийн загварын долоо хоногт “Ariunaa Suri”-гийн бүтээлүүд оролцоно.
“Mercedes Benz Fashion Week Tokyo” загварын долоо хоногт анх удаа Монгол Улсыг төлөөлж дизайнер Ариунаа Сүри шалгаран, оролцохоор болсон. Токиогийн загварын долоо хоног бол дэлхийн тэргүүлэх таван загварын долоо хоногийн нэгт тооцогддог бөгөөд гуравдугаар сарын 17-23-нд болох аж. Энэхүү шоунд дэлхийн болон Японы шилдэг 50 орчим загвар зохион бүтээгч оролцдог байна. Соёл урлагийн тэр дундаа загварын салбарын түүхэнд анх удаа Монгол дизайнер ийнхүү дэлхийн топ загварын долоо хоногт дараа жилийн өвөл,намрын коллекцоо үзүүлэн, дэлхийн топуудтай эн зэрэгцэн,улсынхаа нэрийг гаргаж төлөөлөн оролцох гэж байна.
Уг шоугаар намар, өвлийн 40 орчим иж бүрэн загвар, нийт 170 гаруй
загвараар оролцон Мөн 4 хоног загварын үзэсгэлэнд оролцож бүтээлүүдээ
танилцуулах ажээ. Дизайнер С.Ариунаа нь
Берлин хотын дээд сургуулийг бакалавр, Бремэн хотын Урлагийн их сургуулийг
дизайнер мэргэжлээр магистр хамгаалсан байна. Оюутан байх
хугацаандаа “Zero” брэндийн туслах загвар зохион бүтээгч, сургуулиа төгсөөд
германы нэрт загвар зохион бүтээгч “EVELIN BRANDT” Fashion компанид креатив
загвар зохион бүтээгч, Монголдоо “Говь” ХК-д креатив загвар зохион бүтээгчээр
ажиллаж байсан туршлагатай ажээ.



