Дуучин Б.Баярцэцэгийн бие даасан “ЭХО ЛЮБВИ” эксклюзив амьд тоглолт

2011 онд “Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан Б. Баярцэцэг 05-р сарын 08-нд Крокус эвент холлд орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.


       Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхоны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн түүний “Эхо любви” тоглолт түүний олон талын авьяасыг нь нээсэн сонирхолтой тоглолт болох гэж байна. Өвөрмөц тайз, шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Тоглолтын хөгжмийн найруулгыг Т. Пүрэвсүх, хөгжимчдөөр нь A SOUND хамтлагийнхан нь ажиллахаар болжээ.

Тоглолт 4-н хэсгээс бүрдэнэ.

1.   Сэтгэлд дотно оросын кино дуунууд. “Ийм нэгэн явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Москва нулимсанд итгэдэггүй” зэрэг олон кино хит дуунууд эгшиглэнэ.

2.    Эх орны дайны дуунуудын хэсэгт бидний хүсэн хүлээж үздэг “Хаврын 17 учрал” киноны дуунаас эхлээд дайнд нэрвэгдсэн оросын ард түмний сэтгэлийн дуудлага болсон шилмэл дуунуудаас бүрдэх аж.

3.    Бүсгүй ертөнц, хайр сэтгэл, аялгуут хөгжмийн дотоод гайхамшигийг уран бүтээлээрээ нээсэн Анна Герман, Майя Кристалинская, Муслим Магомаев зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдээс бүрдсэн хэсэг.

4.   80-90-ээд оныхоны үтрэмийн талбай, соёлын төвүүдийн бүжгийн талбайг доргиож, айл бүрийн магнитофон, пянз тоглуулагчаас эгшиглэдэг байсан хөнгөн цоглог, диско хэмнэл бүхий Алла Пугачёва, София Ротару, “Здравствуй, песня”, “Самоцветы”, “Ласковый май” хамтлагуудын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн хэсэгтэй байна.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр эко амьдралын гайхамшгийг уран барилгын салбарт нэвтрүүлж, стандарт тогтоосон Nomin Construction Development Group, ивээн тэтгэгчээр салбартаа анхдагч, нэр хүндтэй  “Төгс зуурмаг” ХХК, уулархаг кавказын үсан үзмийн гайхам амтыг хэрэглэгчиддээ түгээдэг Таван Богд Интернэйшнл ХХК, эвент менежментийн салбарт тэргүүлэгч Крокус Эвент Холл ажиллаж байгаа аж. Уран бүтээлч ч салбартаа тэргүүлэгч эдгээр байгууллагууд “Эхо любви” тоглолтыг бодит ажил болгоход ихэд нөлөөлсөн бөгөөд талархаж буйгаа онцлож байгаа юм.

Үзэгчдийг 19:00 цагт хуран цуглахыг уран бүтээлч маань урьж байна. Тоглолтонд ирсэн бүх зочдыг амтат дарсаар дайлж найрсагаар угтан авна.

Тасалбар нь 39,999 болон 119, 999 төгрөгийн үнэтэй байх юм.

119,999 төгрөгний үнэтэй тасалбарт нь зууш, халуун хоол, уух зүйлс багтсан цэс багтах бөгөөд уран бүтээлчийн “Хязгааргүйн цаана” цомог бэлгэнд очих ажээ. Мөн 119,999 төгрөгний тасалбар нь цөөн тоогоор гарч байгаа ажээ.

Та тоглолтын тасалбарыг  Hi-Fi Records хөгжмийн сүлжээ дэлгүүрүүдээс, easyticket.mn сайтаар болон 1900-1950, 1900-1188 үнэгүй хүргүүлж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.