Би өөртөө их анхаардаг, гэвч зөвхөн гадаад төрхөндөө л байж.....
( Бодрол)
Гэсэн ч би өөрийнхөө доторхи амьдралын хаалгыг онгойлгож хараагүй маш удаж. “Зүгээрдээ”, “Дараа шийдчихье” гэх үгс бодлоос минь бус амнаас минь гарах болсон. Цаг хугацаа, он жилүүдийг аз жаргалыг, амар амгаланг худалдан авч болдогсон бол болохоор хангалттай хэмжээний мөнгө хурааж өнгөрөөлөө. Гаднаасаа өмссөн зүүсэн минь намайг гялбуулах ч, дотоод “БИ” маань харанхуй өрөөнд өчүүхэн ч болтугай зурвас хийх гэрэлгүй байсан. Өөрөө үүнийгээ олж мэдсэн тэр мөчдөө, түүнийгээ олж авсан тэр хоромд л дэлхий тэр чигээрээ нэг л өөр харагдах шиг, илүү зөөлөн, утга учиртай, баялаг санагдаад зогссонгүй гэрэл цацрах шиг...
Маш удаан бясалгасны эцэст, би та нартаа л гэж хэлье...
Цаг гарган өөрсдийнхөө дотоод ертөнцтэй холбогдох тэр л цаг мөчид, итгэлээр айдсыг дарах тэр л цагт, хяналтаасаа гарсан зүйлсийг зүгээр л зөнд нь орхих тэр л үед, тийм ээ бид тэр хэдхэн мөчид л өөрсдийгөө үнэхээр хайрлах болно.
Зөн совингоо чих тавин чагнах үед, өөрсдийнхөө дутагдлуудыг хүлээн зөвшөөрөх тэр л амгалан мөчид, өөртэйгээ чин шударгаар хандах үед, энэ л цаг хором бүхэн таныг өөртөө анхаарал тавьж чаджээ гэдгийг тань мэдүүлнэ.
Бид өөрсдтөйгөө зөөлөн уядуу хандахад суралцах үест...
Бид дотоод зөрчил, цухалдалаа ойлгон тэднийгээ урам зориг, итгэл найдвараар ялах үед...
Тиймээ эдгээр л үйлдлүүд жинхэнэ утгаараа “өөртөө анхаарал тавих” гэдэг ангилалад хийх зүйлсийн жагсаалтанд тань багтах нь зүй ёсны хэрэг юм шүү. Та өөрийгөө ялж чадна.
Б.Гэрэлмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







