Женнифер Лопез дахин хүүхэдтэй болохыг хүсдэг



Залуухан амрагтайгаа хөтлөлцөн гүйх болсон дуучин Женнифер Лопез дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэнэ. Дуучин Марк Антонитой гэрлэж, ихэр хүүхэд төрүүлсэн Женнифер Лопезоос дахин хүүхэдтэй болох уу гэсэн “People” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад “Хүүхэд хамгийн сайхан бэлэг шүү дээ” гэжээ. Ихрүүдийн ээж, халуухан бүсгүйд хүүхэдтэй болохыг хүсч буй шалтгаан бий бололтой.

Өдгөө 42 настай Женнифер Лопез дуучин нөхрөөсөө салсны дараа 18 насаар дүү бүжигчин залуутай учир ургуулж эхэлсэн нь сайн муу хэл ам дагуулах болсон юм. Гэвч нас бол зөвхөн тоо гэдгийг батлан харуулсан үзэсгэлэнт бүсгүй хэл амыг ажрахгүйгээр ажил амьдралаа гайхалтай зохицуулсаар явна. “What to Expect When You"re Expecting” инээдмийн кинонд тоглосон Женнифер Лопез энэ тавдугаар сарын 18-нд нээлтээ хийх киноныхоо сурталчилгааг хийж завгүй байгаа ч хажуугаар нь “Америкийн шүтээн” шоуг шүүж байгаа билээ.

Тэрбээр дуучин Марк Антонигоос салсан ч ихрүүдээ хамтдаа өсгөхийн зэрэгцээ Латин Америкийн “Q"Viva!” шоунд хамтран ажиллаж байгаа аж. Ихрүүдээ гараасаа хөтлөн явах үедээ хамгийн жаргалтай хүн болдог Женнифер Лопез элэг бүтэн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэнэ.

Н.Рэй 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.