Дуучин Ц.Хулан хос цомог гаргана


 
Жүжгийн дуугаараа олны танил болсон дуучин Ц.Хулан дэлгэцийн урлагт хүч үзэн “Нэг биений хоёр зүрх” кинонд гол дүр бүтээгээд амжсан.
 
Тэрбээр энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ "Academy Awards-2012" наадамд “Шилдэг эмэгтэй гол дүр”-д нэр дэвшсэн ч түүнтэй өрсөлдөх өөр бүтээл ирээгүй тул энэ удаад уг номинаци дараагийн наадам руу шилжин үлдсэн.

Харин уран бүтээлийн хувьд дуучин Ц.Хулан шинээр хоёр цомог гаргахаар ажил ихтэй яваа гэнэ. Ирэх арваннэгдүгээр сард буюу төрсөн өдрөөрөө цомгуудынхаа нээлтийг хийхээр төлөвлөжээ.
 
 
Тэрбээр энэ удаад “My world-2” цомгоо гаргах гэж байгаа бөгөөд хуучны сонгодог, классик поп жааз стилийн дуунуудыг багтаах гэнэ.
Харин нөгөө цомогт нь түүний дуулсан монгол кино, жүжгийн дуунууд эгшиглэх нь ээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.