Францын шинэ тэргүүн хатагтай

Францын тэргүүн хатагтай хэмээх алдрыг таван жил зүүсэн загвар өмсөгч дуучин Карла Бруни халаагаа шинээр сонгогдсон социалист Ерөнхийлөгчийн үзэсгэлэнт “нууц амраг” Валерие Триервейлерт өглөө. Нууц амраг гэсний учир нь Валерие Триелвейлер Ерөнхийлөгч Франсуа Олландтай албан ёсоор гэрлээгүй юм байна. Карла Бруни шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дууссаны дараа Элисейн ордноос Николас Саркозитой хөтлөлцөн гарч явжээ. Цагтаа загвар өмсөгч, дуучин байсан Карла Бруни Николя Саркозигийн нэр хүндийг өргөхөд үл анзаарагдам хэрнээ голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Унгарын цагаач гэр бүлээс гаралтай Николя Саркозигийн цагаач, цыгануудад хатуу улс төрийн бодлогыг улс орон тэвчиж, хүлцэхэд тэргүүн хатагтай нөлөөлсөн гэх хүмүүс олон бий. Харин түүний халааг авч буй Францын дараачийн тэргүүн хатагтай 47 настай Валерие Триелвейлер сэтгүүлч мэргэжилтэй нэгэн бөгөөд өмнө нь хоёр удаа гэрлэж байсан аж. Хэвлэлийнхэн дундаа нэр хүндтэй түүнийг Карла Брунигээс дутахгүй сайн тэргүүн хатагтай болно гэдэгт Францчууд итгэлтэй байгаа гэнэ.

Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





