Тод өнгөтэй углааш, сандал – энэ зуны гангараа
2012 оны хавар зуны хувцас загварт тод өнгө зонхилж байна. "Color blocking” хэмээх нэртэй энэ улирлын онцлог өмнөх улиралуудыг бодвол хамгийн өнгөлөг бөгөөд хамгийн нүд баясгасан загварын чиглэл болж байгаа. Зуныхаа гоёлыг аваагүй бүсгүйчүүд зуны улирлын гутал, хувцсаа дээрх загварыг анхаарч сонголтоо хийгээрэй. Тод өнгөтэй хувцас өмссөн хүнийхээ сэтгэл санааны байдлыг өөдрөг болгоод зогсохгүй эргэн тойрны хүмүүс ч таныг хараад эерэг цэнэг авч сэргэх болно.
Сонгодог загварын эсвэл оффис хувцас өмсдөг хүүхнүүд сэтгэлээр гонсойх хэрэггүй. Танд ч зориулсан загварууд гарсан байгаа гэнэ. Жишээ нь: гутлын нэртэй брэнд “a.testoni” нь сонгодог загварын гуталд тод өнгийн оруулга нэмж чимэглэсэн онцлого бүхий хавар зуны коллекци гаргаж олон хүүхнүүдийн таашаалыг хүртээд байгаа гэнэ. Бүсгүйчүүд ээ, бүү хоцроорой.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






