“Facebook”-ын тэргүүн хатагтай

“Facebook”-ын үндэслэгч Марк Цукербергийн найз бүсгүй Присцилла Чан өнгөрсөн бямба гаригт найз бүсгүйн статусаа өөрчилж, хамгийн залуу тэрбумтны эхнэр боллоо. Марк Цукерберг Харвардын их сургуулийн хоёрдугаар курст суралцаж байхдаа доод курсын Присцилла Чаныг “уургалсан”-аас хойш найман жил үерхэлдээ үнэнч яваа аж. Присцилла Чан дэлхий нийтээр “Facebook”-ээр өвчилж, Марк Цукерберг тэрбумтан болохоос өмнө таньдаг байжээ. Өнгөрсөн бямба гаригт Марк Цукербергийн  төрсөн өдөр, Присцилла Чаны төгсөлтийг давхар тэмдэглэхээр очсон найзууд нь хуриманд уригдсанаа мэдээд мэл гайхсан гэнэ. Залуу хос хуримын ёслолоо даруухан тэмдэглэсэн бөгөөд ердөө 100 хүрэхгүй хүн уригджээ. Присцилла Чаныг “Цахиурын хөндий”-н тэргүүн хатагтай болсноос хойш хэвлэлүүд түүнийг ихээр сонирхож эхэлсэн байна. Тэд анх Марк Цукербергийн  зохиосон нэгэн үдэшлэгийн үеэр бие засах өрөөний үүдэнд танилцсан аж. Присцилла ирээдүйн нөхөртэйгээ  анх танилцахдаа усан тэнэг нөхөр гэж бодсон гэдэг. Гэвч Марк Цукерберг “Facebook”-ээ эхлүүлэхээр Харвардын сургуулийг хаях үед ч тэд салаагүй аж. Присцилла Чан саяхан Сан Францискогийн их сургуулийг төгссөн бөгөөд хүүхдийн эмч болохоор зориг шулууджээ. Эхнэрийнхээ гэр бүлийн эртний уламжлалыг дагаж Марк Мандарин хэл сурах шаардлагатай болсон ч хятад хэлийг нэг л сайн сурч өгөхгүй байгаа аж. Гэвч хүргэн хүү хүчтэй гэдгээ харуулахын тулд Марк эхнэрийнхээ эмээтэй яаж ийгээд ойлголцох хэмжээнд сурсан гэнэ.

 

 

 

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.