Анжелина Жолигийн дэргэд Квозимода

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жолитой дэр нэгтгэж явсан жүжигчин Билли Боб Торнтон намтар зохиолоо хэвлүүлжээ. Оскарын шагналт жүжигчин Билли Боб Торнтон Анжелина Жолитой 2000 онд гэрлэсэн ч гурван жил ч бололгүй салсан билээ. Билли Боб Торнтон Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээс салсан шалтгаанаа түүнийг өөрт нь хэтэрхий гоёдсон хэмээн номондоо дурсчээ. Холливудын хүүхэмсэг, дэггүй эр Билли Боб Торнтон намтар зохиолдоо “Анжелина Жолигийн дэргэд байхдаа би яг л Парисын цогчин дуганы бөгтөр Квозимода шиг болдог байсан. Эр хүн өөрөөсөө илүү бүсгүйтэй учрахаараа яах учраа олохоо больдог” хэмээн дурссан байна. Хэдийгээр Анжелина Жоли Билли Боб Торнтоноос салж, Холливудын царайлаг жүжигчин Брэд Питтэй гэрлэж, зургаан хүүхэдтэй болсон ч Квозимода нэгэн цагт эхнэр нь байсан бүсгүйтэйгээ сайн найзууд хэвээр үлджээ. Харин Анжелина Жоли Билли Боб Торнтоны талаар “Түүнтэй хамт байхад огт уйддаггүй. Элгээ хөштөл инээнэ. Заримдаа тэр яг солиотой математикч шиг. Дандаа тааралдсан болгоноо тоолж, бүртгэж байдаг. Зарим хүмүүс амар тайван, чимээгүй амьдарч чаддаг бол тэр чимээ шуугиангүй амьдарч чадахгүй. Тэр үргэлж олны анхаарлын төвд байхыг хүсдэг” хэмээн дурссан байдаг аж.

Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






