Хагас шидтэнгээс хааны бүсгүй болсон Эмма Уотсон

Эмма Шарлот Дуэррэ Уотсон нь 1990 оны 4 дүгээр сарын 15-нд Парис хотноо төржээ. Тэрээр Парис хотноо 5 нас хүртлээ амьдарч эцэг эх нь салснаар ээжийгээ даган эргээд өөрийн эх орондоо ирж байжээ.  Холливуудын жүжигчдээс мэргэжлийн сургуульд суралцсан цөөхөн эрхмүүдийн нэгээр тодорсон билээ. 



2001 оноос 2011 он хүртэл дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан "Харри Поттер" цувралын гол дүр Хермион Гренжерийн дүрд тоглосноор түүний алдрын зам эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Харри Поттер киноны дүрийн шалгаруултанд тус цувралын зохиолч Ж.К. Роулинг өөрөө ажилласан ба Эммаг анхны шалгаруулалтаар Хермионигийн дүрд сонгон авчээ.




Түүний төрсөн дүү Алекс Уотсон



Цувралаас хойш тэрээр маш олон кинонд гол болоод туслах дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд "Үзэсгэлэн гоо ба араатан" киноны Бэллийн дүрээр үзэгч, шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан.



2014 онд тэрээр "Браун их сургууль"-д суралцахын зэрэгцээ Их Британий шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртжээ. Анх тэрээр моделийн ажлыг Lancome болон Burberry 
брэндүүдтэй хамтран ажилласнаар эхлүүлсэн байна.



2013 онд тэрээр Их британий GQ сэтгүүлээс бэлтгэн гаргадаг оны шилдэг эмэгтэйн шагналыг хүртсэн ба мөн тэр ондоо хамгийн тачаангуй эмэгтэйн жагсаалтад Скарлетт Йохансон, Женнифер Лауренс та нартай мөр зэрэгцэн бичигджээ. Түүний энэ онд дэлгэцийн бүтээл болгосон "Үзэсгэлэнт бүсгүй ба араатан" кино олон долоо хоногийн турш жагсаалт дээгүүрт бичигдэж 2017 онд заавал үзэх ёстой киноны жагсаалтад багтсан байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.