Охидод гардасил вакциныг үргэлжлүүлэн хийнэ гэв
Манай улсын 11-15 насны охидод хүний хөхөнцөр вирусын эсрэг гардасил вакцины гурав дахь тунг өнөөдрөөс эхлэн хийнэ гэж Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сан мэдээлэл хийлээ. Тэд уг вакциныг аюулгүй бөгөөд вакцины найрлагаас мөнгөн ус илрээгүй, мөн хавдрын эрт үеийн эмгэгүүдээс бүрэн хамгаалах чадвартай хэмээн хэлсэн юм. Мэргэжилтнүүд “Вакцин тарьсны дараа 5-6 жилийн дархлаа тогтоно. Улмаар умайн хүзүүний хавдраас сэргийлэх чадвар нь өндөр байна” гэдгийг тайлбарлав.
Гардасил вакциныг зургаан сарын турш гурван удаа булчинд тарьдаг байна. Ингэснээр хүүхдийн биед дархлаа бүрэн тогтох аж. Харин вакцины хоёр дахь удаагийн болон гурав дахь тунгийн вакциныг тарьсны дараа сөрөг үр дагавар нь илүү илэрдэг талаар Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн дэд захирал Б.Мөнхбат “Европын эрүүл мэндийн холбооноос тус вакциныг хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй гэж мэдэгдсэн” гэв. Харин гардасил вакцины хор хөнөөлийн талаар Европ дахь “Гал үндэстэн холбоо” саяхан мэдээлэл хийх үеэрээ ”Манай улсын эмч нар хүүхэддээ ямар найрлагатай, хэдэн жилийн хугацаанд үйлчилдэг, түүгээр ч зогсохгүй сөрөг үр дагавар бий эсэхийг нь ч нягтлахгүй сайн гэсэн эм тариа болгоныг нь хэрэглэж байна.
Дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд эхнээсээ гардасил вакциныг үргэжлүүлэн охиддоо хийх, худалдаалахыг ч хориглоод байгаа” гэдгийг хэлсэн. Тиймээс энэ вакциныг хийлгэсэн манай улсын охид 5-10 жилийн дараа үргүй болох, улмаар удмын сан тасарч магадгүй гэж тус холбооныхон мэдээлсэн. Вакциныг үйлдвэрлэгч Америкийн “Мерк” компани 40 сая тун вакцин үйлдвэрлэснээс 0.06 хувьд нь сөрөг нөлөө илэрч хүндрэл гарсан аж. Тухайлбал, Манай улсад 14 мянга гаруй охидыг дархлаажуулахад дөрвөн хүнд сөрөг нөлөө илрэхийг үсгүйсгэх аргагүй гэж албаны хүмүүс хэлсэн юм. Гэтэл хурлын үеэр ХӨСҮТ-ийн эмч “Манайд 66 охин вакцины хөнгөн хэлбэрийн сөрөг нөлөө илэрсэн” гэв.
Сөрөг нөлөө нь тарьсан газарт загатнах,хавдах, улайх, мөн дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Өмнөх хоёр тунгийн дархлаажуулалтыг нийс лэлийн Сонгинохайрхан, Бага нуур дүүрэг болон Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 14400 гаруй охидод хийсэн. Харин сүүлийн гурав дахь тунг хийлгэснээс хойш хүндрэл гарвал Сэлэнгэ, Өмнөговь ай магт яаралтай тусламж үзүүлэх эмч нар бэлтгэгджээ. Бэлтгэл сайн хангасан учир санаа зовох хэрэггүй гэж мэргэжилтнүүд ярьж байна. АНУ-д нас барсан хүмүү- сийн тухайд энэ вакциныг хийлгэсэн нь үнэн.
Гэхдээ үхлийн шалтгааныг гардасилтай шууд холбон тайлбарлах баримт нотолгоо одоогоор хангалтгүй байгаа гэсэн. Испанид гардасил вакцин хийлгэсэн хоёр охины бие нь хүндэрсэн учраас тус улс вакциныг үргэлжүүлэн хийхийг зогсоосон талаар ДЭМБ-ийн мэргэжилтэн Луо Дапенгээс асуухад “Бид үүнийг сайн мэдэх гүй“ гэж хариулсан юм.
Гэвч өнөөдрөөс эхлэн гардасил вакцины гурав дахь тунг дээрх 14 мянган охидод харьяа сум, дүүргүүдийн эрүүл мэндийн газраар дамжуулан хийх гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






