Каннын кино наадмын эргэн тойронд
Каннын кино наадам нь дэлхийн кино үйлдвэрлэлийн томоохон ач холбогдол бүхий арга хэмжээ бөгөөд язгууртан, сэхээтнүүдийн энэхүү арга хэмжээ нь Кот Азуре хотод болон өнгөрлөө.
Эдгээр өдрүүдэд Каннын кино наадамд хүрэлцэн ирсэн оддыг ойрхноос харахын тулд нилээдгүй мөнгө зарцуулах шаардлагатай болдог бол оддын хувьд олноороо цугласан жуулчид, папарациудын дунд биеэ барилгүй авч явах тодорхой төлөвлөгөөтэй байх шаардлагатай болдог байна.
Энэ газарт хэрхэн ирэх вэ?
Ийшээ маш олон тооны “чартерууд” болох хувийн нислэгүүд ирдэг. Мөн өөрсдийн мөнгийг хэмнэх нэг их шаардлагагүй гэж үзсэн хүмүүс Францын өмнөд энэ хэсэгт хувийнхаа онгоцоор нисч ирдэг байна.

Одод Каннын наадамд ирэхдээ өөрсдийн баян тансаг, чинээлэг байдлыг илтгэхүйц хувийн онгоцоо хөлсөлж ирдэг. Жишээ нь: Freestream Private Jet Charter нэртэй энэхүү онгоц.

Хаана буух вэ?
Канны фестиваль зохиогдож байгаа энэ цагт хамгийн даруухан, жижигхэн гэгдэх зочид буудлууд хүртэл маш өндөр үнэтэй болдог байна. Харин ододтой цуг нэг дээвэр дор байрлаж, хажуугийнх нь өрөөнд байрлахын тулд бүр өндөр үнэ төлөх хэрэгтэй юм.
Дэлхий дахинаа алдартай Холливүүдийн одод энэ хотын гуравхан зочид буудалд л “үүрлэдэг”

Carlton Cannes зочид буудал. Фестивальд оролцож байгаа хүмүүс энэхүү газрыг маш ихээр таашаадаг. Учир нь тус зочид буудлын байрлал Каннын фестиваль болдог төв концертын талбайн яг дэргэд байрладгаараа онцлог юм.

Majestic Barriere нэртэй энэхүү буудал Каннын наадмын үеэр хамгийн их эрэлттэй болдог буудлуудын нэг юм. Фестивальд оролцогчид үүнийг өөрсдийн хоёр дахь гэрээ хэмээн нэрлэдэг. Энэхүү тансаг интерьер бүхий буудал нь өөрийн гэсэн хувийн наран шарлагын газартай бөгөөд уг наран шарлагын газарт папарациуд нэвтрэхэд тун хэцүү.

Hotel du Cap Eden Roc – Дэлхийн алдартай дээдсүүдийн “Лазурны эргийн амьдрал”-ын бэлэг тэмдэг болсон энэхүү газар нь үзэсгэлэнт байгалиараа Канын наадамд ирсэн зочдыг маш ихээр татдаг. Зарим супер оддын хувьд энэ зочид буудлуудад байрших шаардлагагүй гэнэ. Учир нь тэд өөрсдөө дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийн эздүүд байдаг байна. Жишээ нь Бред Пит, Анжелина Жоли нарын тансаг харшийг нэрлэж болно.

Ямар унаагаар явах вэ?
Каннын фестиваль болж байгаа эдгээр өдрүүдэд машингүйгээр тэр тусмаа жолоочгүйгээр амьдралыг төсөөлөх боломжгүй. Уг жолооч нь өөрийн хотын нууц тойрог, эргүүлгүүдийг бүгдийг нь мэддэг, өөрөөр хэлбэл “нүхлэчихсэн” гэж хэлж болно. Алдартнууд харин нэрт машин түрээсүүдийн газраас машинаа түрээслэж авдаг бөгөөд эдгээр түрээсийн газрууд нь ододтой хэрхэн харьцах вэ? гэдгээ сайн мэддэг юм.

Юу идэх вэ?
1930-аад оноос үүсгэн байгуулагдсан La Mere Besson хэмээх ресторан. Олон жилийн туршид Поварын гал тогооны уламжлалыг хадгалж ирсэн энэхүү ресторан нь хүрэлцэн ирсэн бүхий л зочдын сэтгэлийг татдаг байна.

Martinez ресторан дотор байрлах La Palme d`Or ресторан нь Мешлины хоёр одтой. Фестивальд оролцохоор ирсэн маш олон оролцогчдын зочлох дуртай газар юм.

Хаана “party” хийх вэ?
Baoli хэмээх клуб маш олон баячууд, гоё сайхан хүмүүсийн цуглардаг газар гэдгээрээ алдартай. Энэ газрыг жүжигчид, хөгжимчид их таалдаг бөгөөд үүний учир нь нэг оройн дотор Акон, Эдриана Броуди нартай тааралдах боломжтой.

Nikki Beach. Энэ нь наран шарлагын талбай гэж нэрлэгддэг боловч үнэн хэрэг дээрээ хүмүүс энд өөрийгөө бусдад харуулах гэж эсвэл бусдын гоё сайхныг харах гэж ирдэг юм. Каннын наадамтай хамт зохион байгуулагддаг маш олон хувийн арга хэмжээнүүд энэ газарт болдог бөгөөд эндээс л маш олон хит дуунууд төрдөг. Учир нь дэлхийн алдарт DJ нар Nikki Beach-ын зочдыг өөрийн зохиосон дуунуудынхаа хамгийн анхны сонсогч болгодог бөгөөд дээдсүүдэд таалагдсан дуу нь энгийн иргэдэд хүрч алдар нэрд хүрдэг байна.
Дээдсүүдийн арга хэмжээ
Жил бүр уламжлал болон явагддаг, холливүүдын одуудын “А” зэрэглэлийн хандивын арга хэмжээ болох AmFar Cinema Against AIDS. Энэхүү арга хэмжээнд ирдэггүй нэг ч “од” гэж байдаггүй бөгөөд хандивлагчдын мөнгийг ДОХ-той тэмцэх санд хандивладаг байна. Жорж Клюны яг энд өөрийн шүтэн бишрэгч бүсгүйд өөрийгөө маш өндөр хэмжээний мөнгөөр зарж, олсон орлогоо хандивын дансанд шилжүүлсэн байна. Харин Шэрон Стоун маш зоригтойгоор Элтона Джона, Ринго Старра-ын аянд бүжиглэж байсан юм.

Алдартнуудын дэргэдүүр нь зүгээр өнгөрдөггүй арга хэмжээ болох Vanity Fair. Алдарт сэтгүүлийн нэрээр нэрлэгдсэн энэхүү арга хэмжээ нь Оскарын шагнал гардуулах ёслол, Каннын наадмыг сүүдэр мэт дагадаг бөгөөд хамгийн алдартай одуудад урилгаа тараадаг байна. Харин урилга авсан одууд хэзээ ч татгалздаггүй гэнэ шүү.

Chopard Annual Trophee Party. Энэхүү дээдсийн арга хэмжээ нь Каннын кино наадмын мөнхийн дагуул юм. Жил бүр кино үйлдвэрлэлийн нөлөө бүхий төлөөллүүд энд ямар нэгэн шинээр гарч ирсэн азтай уран бүтээлчдийг өөрсдийн эгнээнд элсүүлж баяр хүргэдэг уламжлал юм.
Art of Elysium Gala . Уг арга хэмжээ нь мөн хандивын арга хэмжээ бөгөөд энэхүү гала арга хэмжээнд хүрэлцэн ирэхгүй бол маш хүнлэг бус байдлаар өөрийгөө илэрхийлж байгаа хэрэг юм. Хүнд өвчтэй хүүхдүүдэд очих энэхүү хандивт алдартнууд гар татдаггүй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







