ЭНЭМҮТ-д 3 ихэр охин төрүүлсэн бүсгүй нутаг буцах зардалгүй сайхан сэтгэлт хүмүүсээс тусламж хүсч байна
Хэдхэн хоногийн өмнө ЭНЭМҮТ-ийн Нярайн тасагт Ундармаа гэх энэ бүсгүй 3 ихэр охин төрүүлж амаржсан байна. Гэвч тэрээр нутаг буцах зардалгүй тул одоог хүртэл Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байгаа аж. Ундармаа нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гурван хүүхдийн хамт
амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм байна. Энэ удаа төрүүлсэн гурван ихрээсээ
гадна том хүү нь 3 настай, удаах нь 2 настай ихэр хүүхэдтэй ажээ. Тэрээр нутагтаа ах дүү хамаатан гэх айл байхгүй нас өндөр гарсан ээжтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан гэнэ. Хамгийн хэцүү нь Ундармаа бүсгүй өөрөө хөгжлийн бэрхшээлтэй юм.

Иймээс ЭНЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн эмч нар Ундармаа бүсгүйд туслахыг хүсэн Хөвсгөл аймгийн залуучуудад болон сайхан сэтгэлт Монголчуудаасаа тусламж хүсчээ.

Иймээс ЭНЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн эмч нар Ундармаа бүсгүйд туслахыг хүсэн Хөвсгөл аймгийн залуучуудад болон сайхан сэтгэлт Монголчуудаасаа тусламж хүсчээ.
Сайн
байна уу Хөвсгөлийн залуусаа. ЭНЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн эмч
нараас та нарт хандаж байна. Манай тасагт Хөвсгөлөөс ирсэн Ундармаа 27
настай эх 3 ихэр хүүхэд 2200г охин, 2600г охин, 2800г охин төрүүлсэн юм.
Өмнө нь 2010 онд 1 хүүхэд, 2012 онд 2 ихэр хүүхэд одоо 3 ихэр гээд 6 хүүхэдтэй болсон. Одоо 3 ихэр хүүхэд нь манай тасагт эмчлэгдэж байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайн байгаа. Хотод таних ах дүү хамаатан садан байхгүй, нэн ядуу ээж тул залуусаа та нар боломжоороо туслаачээ.
Сайхан сэтгэлт бүсгүйчүүд та нар минь ч бас өөрийн чадах боломжоороо туслаарай.
Холбоо барих утас: 96006717, 99181480
Холбоо барих утас: 96006717, 99181480
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(103.26.194.2)
2014-05-23 14:42:39
Дансны дугаар юмуу утсаар хандив авдаг дугаар байвал зүгээр байна олон хүн туслана олны олон гээд нэмэр бллно доо
0
0
0
Хариулах
zochin
(103.26.194.16)
2014-05-23 14:27:28
Yamar saihan eh veiim huvi ter hun burt tohiolddoggui yumhandiviin dans ba uuutsaa avahgui yum
0
0
0
Хариулах
Degy
(112.72.11.38)
2014-05-23 10:18:37
Huuhdiinhee toogoor ulsaas yamar neg tetgemj avdag yum bolovu tuslamaar l bna gehdee iheer bishee dansnii dugaar baigaa yum bolovu 10000 tug ch boltugai dalaid dusal nemer
0
0
0
Хариулах






