"Аав аа, гэртээ эрт ирээрэй"
Гурван тамир бүрэн дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч Д.Соёмбо
“Миний муу аав”
Энэхүү явдал бодит баримтат түүх билээ. Энэ нэг өгүүллэгт зохион бичлэгт маш их уран сайхны өгүүлэмж, инээдэмт баяслын тэнгэр, гуниг гашуун зовлон, сэтгэлийн тэмдэглэлд бичээстэй сонин хачин зүйлсийг би өөрийн бүтээлдээ хосгүй найруулан, тунгааж бичсэн юм.
Жаахан бодит бус өгүүлбэр, цогцолбор нэмж бичив.
Намайг бага байхад би эмээ, өвөө дээрээ дандаа ирдэг байлаа. Миний эмээ намайг жаахан болохоор дандаа энхрийлж, хүссэн бүхнийг минь авч, надад их дотно байдаг байсан. Харин миний өвөө бас л өхөөрдөж хамгаалан үргэлж санаа зовж “ингэж болохгүй аюултай, тэгж болохгүй аюултай”, “үгүй тийшээ бүү яв” гэдэг байв. Би тэр үед дөнгөж нялх жаахан, нярай шахам амьтан байсан нь одоо би 13 настай зөнөг толгой болоод, оон жилийн өмнөх үед би нялх жаахан, нярай шахам байхдаа би дөнгөж 11 нас 9 сар 47 хоног болж байв. Манай өвөө намайг яагаад намайг ийш тийш бүү яв гэдэг нь миний өвөө цэрэг бас анчин хүн байсан тул хавх, хавчлага, буу сумнаас холдуулах гэж ийш тийш бүү яв гэдгийн учир энэ байв. Тэгээд аймар сайхан эрхлээд гэдсээ маажаад хэвтэж байхад манай хөрш ирлээ. Тэрнийг Бажи гэдэг. Бид хоёр танилцсан түүх бол би явж байлаа. Бажи намайг санамсаргүй түлхэж унагалаа. Би уналаа. Бажи уучлалт гуйлаа. Би тайвширлаа, Бажи, найзаа чамайг хэн гэдэг вэ? гэв, би.. би бол... Харин Бажи “намайг Бажи” гэдэг гэхэд би, чи хаана намайг баалгах гээд байгаа юм гэв. Бажи уурлав. Гэвч бид хоёр найз болов. Бажигийн аав маш ууртай, архичин хүн юм. Аав нь дандаа “бөбөдөж” явдаг гуйлгачин тэл Бажи их ядуу амьдралтай байв.
Надаас дандаа мөнгө гуйна
Би дандаа мөнгө өгдөг
Надаас дандаа юм гуйна
Би дандаа өгдөг.
Бажи их бадриун биетэй, бүдүүн хүүхэд байсан тул дандаа юм авч иднэ. Бүр аймар иддэгтэй арван ширхэг маруужин дарааллаад иддэг хүүхэд, бүр нэг хазаад л талыг нь шүү. Тэрний хувьд би ялаа, тэр нэг хазаад залгиад, хазаад залгиад л дуусчихна. Бүр нэг удаа надаас Бажи, андаа мань чинь нэг хазчихъя гэхэд би найз нь юм чинь өгчихлөө. Тэгээд нэг хазаад дуучлаа, гайхмаар юм.
Нэг өдөр би Бажитай уулзах гээд явж байтал уйлаад сууж байв. Би яасныг нь асуухад “Бажи миний аав их ядуу өчигдөр шөнө хэрэг тариад шоронд суучихлаа”, ээж нь төрөх гээд эмнэлэгийн зардал дийлэхгүй үхчихлээ, би өнчин, миний заяа ядуу”. Би тэр өдөр гудамжаар алхаж байхад Бажи бүгдийг нь ярив. Тэр нэг ч найз нөхөдгүй, ганц би л юм байна лээ. Өөрөө хар ажил хийдэг ч танхай хүүхдүүд хулгайлчихдаг гэнэ. Ар нуруунд нь сорив, хутганы төмөр орсон бас толгойн хүчтэй яс нь цуурч, судас гарны цус багассан байв. Бараг л тахир дутуу хүн шиг байв. Аав нь түүнийг зодож, тарчлааж, алах гэж завддаг байв. Хүмүүс тоомжиргүй хандаж, бүлэг танхай хүүхдүүдэд зодуулж амьдарч байв. Би тэр үед 10 маруужин яагаад ийм их иддэгийг ойлгож яс махандаа шингэсэн зодоон цохиуртай сорив нь өвтгөж надтай тоглодог байв. Бид манай хаусруу орох гэхэд өвөө, энэ хэн бэ? яанаа бүр зодуулчихсан байна гээд эмнэлэг аваад явав. Эмч нар эмчилсэн ч зардлыг нь дийлэх хүн байсангүй. Өвөө хөөрхий найзын минь гэрийн эд хөрөнгө, хашаа талбайг зарж, өөрт нь мөнгө үлдээгээд асрамжийн газарлуу явуулсан юм.
Энэхүү гунигт явдлын дараахаан Бажигийн аав шоронгоос гарч ирээд хүүгээ үхсэн гэж бодоод амиа хорлосон юм.
Бичиж найруулсан: Соёмбо
Миний муу аав буюу Аав нараа гэртээ эрт хариарай сэдвээр бичив.
THE END
Гурван тамир бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагч:
“Аавуудаа гэртээ эрт хариарай”
Аав нь гэртээ эрт ирээгүй нэгэн хүүгийн бодол. Өнөөдөр 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр. Аав ахиад л эрт ирсэнгүй. Шөнөжин ажилтай гэж худал ярина, эсвэл хуралтай гэж хуурна. Ааваа та ер нь хаашаа, юу хийгээд л явна вэ? Хүү чинь таныг хүлээж сууна. Орой намайг унтсаны дараа ирнэ, өглөө босохоос өмнө яваад өгнө. Энэ орчлонд ээж бид хоёр хоёулхнаа юм шиг. Ааваа та гэртээ эрт ирээрэй. Эрт ирэхгүй бол би таныг бусад хүнд уруу татагдахаас айж байна. Айсандаа би хар дарж зүүдэллээ, босоод би таныг үгүйлж байна. Хэзээ нэгэн өдөр та минь орчлон хорвоо, гэрэлт ертөнцөөс яваад өгнө, тэгэхэд би таны араас орно. Та намайг өөрийнхөө араас оруулахгүй бол ааваа та гэртээ эрт ирээрэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






