М.Уранцэцэг оны шилдэг тамирчин боллоо
2013
оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслол
өчигдөр /12.23/ боллоо. 2013 оны Монгол Улсын шилдэг тамирчнаар жүдо
бөхийн ОУХМ Мөнхбатын Уранцэцэг тодорсон юм. ОУХМ М.Уранцэцэг 2013 онд
Бразиль улсын Рио де Жанейро хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д
эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд түрүүлсэн. Мөн Монголын жүдо бөхийн
түүхэнд анхны дэлхийн аварга эмэгтэй тамирчин болсон билээ.

Оны шилдгүүдийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны /МССХ/ сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан. Шилдгүүдийг Спортын сэтгүүлчид шалгаруулж ирсэн дэлхий нийтийн жишгийг манай оронд 1990-ээд оны дунд үеэс дагаж эхэлсэн. Үүний дагуу МССХ-ны ерөнхийлөгчийн тушаалаар таван гишүүнтэй, ажлын хэсэг байгуулж, хоёр сар шахам хугацаанд ажиллаж дүнгээ гаргасан юм.
Энэ жилийн хувьд бид анх удаа спортын холбоодын саналыг эхлээд хүлээн авахад 17 холбооноос 36 тамирчин, баг, дасгалжуулагчийг нэр дэвшүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Нэр бүхий хоёр холбоо хугацаа хожимдуулж ирснийг хүлээж авах боломжгүй байсныг бас хэлье.
Нэгэнт тамирчдын амжилт бидний нүдэнд ил байдаг тул манай Ажлын хэсэг мөн 34 тамирчин, 5 багийг урьдчилсан байдлаар сонгоод байлаа. Зарим нь давхардаж байсан. Ингээд хоёр шалгуураар бүрдсэн бүх нэр дэвшигчдийг Ажлын хэсэг дээр нэг бүрчлэн нягтлан хэлэлцээд 27 тамирчин, дөрвөн баг, 10 дасгалжуулагчийг албан ёсоор зарлаж, 14 хоногийн турш спортын сэтгүүлчдийнхээ саналыг авлаа.
2013 оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож саналаа ирүүлсэн. Дүнгээ МҮОХ-той тохиролцсоны дүнд10 тамирчин, нэг баг, 3 дасгалжуулагч гэсэн байдлаар гаргаж байна.
2013 оны шилдэг тамирчид:
3 х 3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг 38 саналаар
2013 оны шилдэг дасгалжуулагчаар Спортын сэтгүүлчдийн саналаар:

- Мөнхбатын Уранцэцэг Жүдо 1069 оноо
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Бокс 870 оноо
- Соронзонболдын Батцэцэг Чөлөөт бөх 802 оноо
- Дашдаваагийн Амартүвшин Жүдо 665 оноо
- Ганзоригийн Мандахнаран Чөлөөт бөх 596 оноо
- Очирбатын Насанбурмаа Чөлөөт бөх 360 оноо
- Бат-Очирын Сэр-Од Хөнгөн атлетик 319 оноо
- Эрдэнэчимэгийн Сумьяа Чөлөөт бөх 275 оноо
- Гунаажавын Эрхэмбаяр Үндэсний бөх 261 оноо
- Готовдоржийн Өсөхбаяр Уулын спорт 190 оноо
3 х 3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг 38 саналаар
2013 оны шилдэг дасгалжуулагчаар Спортын сэтгүүлчдийн саналаар:
- Шархүүгийн Цэвэлмаа Жүдо 192 оноо
- Буяндэлгэрийн Батбаяр Чөлөөт бөх 149 оноо
- 3.Зэвэгийн Дүвчин Чөлөөт бөх 130 оноо
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.