Гэрийн нөхцөлд сайхан өгзөгтэй болох шилдэг найман дасгалыг зөвлөж байна.
Эмэгтэйчүүдийн сайхан харагдах ёстой чухал зүйлсийн нэг нь яахын аргагүй зөв хэлбэртэй өгзөг юм. Бид хичээл зүтгэлтэй байвал гэрийн нөхцөлд ч сайхан өгзөгтэй болох боломжтой боллоо. Эрүүл зөв хооллолт, байнгын дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэгэн хэв маяг болгож чадвал залуу, эрүүл, эрч хүчтэй байхад туслах болно.

Уг дасгалыг хийхдээ хөлөө чөлөөтэй хөдөлгөж болохуйц бүхий л гадаргуу дээр гүйцэтгэж болно. 3-4 удаагийн оролтоор 12-15 удаа хийж гүйцэтгэнэ. Дасгалын явцад өгзөгний булчин чангарч байх ёстой.
2. Хагас суулт







1. Өгзөгний болон гуяны дотор талын булчинг жигд хөгжүүлэх дасгал

Уг дасгалыг хийхдээ хөлөө чөлөөтэй хөдөлгөж болохуйц бүхий л гадаргуу дээр гүйцэтгэж болно. 3-4 удаагийн оролтоор 12-15 удаа хийж гүйцэтгэнэ. Дасгалын явцад өгзөгний булчин чангарч байх ёстой.
2. Хагас суулт

Энэ дасгал нь өгзөгний булчин хөгжүүлэх хамгийн үр дүнтэй дасгал юм. Дасгалыг үр дүнтэй болгохын тулд зураг дээр үзүүлсэнчлэн сандал ашиглаарай. Тулгуур хөлөнд маш их ачаалал ирэх учир биеийн тэнцвэрээ сайн олж хөлөө хөдөлгөөнгүй байлгаарай. Дасгалыг 3-4 удаагийн оролтоор 12-15 удаа хийгээрэй.
3. Явган суух

Дасгалыг гарын доорх нэмэлт материал ашиглан, нуруугаа цэх байлгаж хөл хоорондын зайг чадах хэмжээгээрээ холдуулж сууж босох дарааллаар хийж гүйцэтгэнэ. Дасгалын явцад гуяны дотор талын булчин ажиллаж байх ёстой. 3-4 удаагийн оролтоор 15-20 удаа хийнэ.
4. Өгзөг өргөх дасгал

Дасгалыг хийхдээ нуруугаараа хэвтэн гарын алгаа доош харуулан тулж өгзөгөө дээш өргөн хэсэг хугацаанд барьж, аажмаар доошлуулан буулгахдаа газар хүргэхгүйгээр эргэн дээшлүүлнэ. Уг дасгалыг 3 удаагийн оролтоор 50 удаа хийж гүйцэтгэхэд өгзөгний булчин чангарч байх ёстой.
5. Бөхийж гүйцэтгэх дасгал

Нэг хөлөө шулуун байрлуулж нөгөө хөлөө нугалан доош тонгойж өгзөг болон гуяны арын булчингаа чангалж өгнө. 2 хөлөө ээлжлэн 3-4 удаагийн оролтоор 12-15 удаа хийгээрэй.
6. Нэг хөлөө их биетэйгээ хамт өргөж гүйцэтгэх дасгал

Уг дасгал нь 2 хөлөн дээр зэрэг ачаалал өгдөг үр дүнтэй дасгал юм. Гэртэй гүйцэтгэх боломжтой бөгөөд 2 гараа толгойны ард түгжин нэг хөлөө өгзөгтэйгөө хамт аль болох өндөр өргөхийг хичээгээрэй. Их бие шалнаас 45 градус байх ёстой бөгөөд өгзөгөө өргөөд буулгахдаа шаланд хүргэлгүй эргэн дээш өргөөрэй. Дасгалыг 5 удаагийн оролтоор 12-15 удаа хийнэ.
7. Сандал ашиглаж тэнцвэрээ хадгалан өгзөг чангалах дасгал

Дасгалаа эхлэхдээ нуруу цэх байрлалд гар ташаанд нэг хөлөө сандал дээр тавин босож суух давтамжаар гүйцэтгэнэ. Зураг дээр үзүүлсэнчлэн доош суухад хөл сандалтай нэг түвшинд байвал дасгал илүү үр дүнтэй байж гуяны дотор талын болон өгзөгний булчин чангарах болно. 4 удаагийн оролтоор 10 удаа хийнэ.
8. Зогсоо байрлалаас өгзөгөө өргөх дасгал

Ширээг гараараа сайн түшэж зогсон бага зэрэг бөхийж, өлмийгөө өргөн хөлийн хуруун дээрээ зогсоно. Энэ үед өгзөгний булчин болон гуяны арын булчин чангарна. 3-4 удаагийн оролтоор 30-35 удаа хийж гүйцэтгээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







