1990-1994 онд олон хүүхэдтэй гэсэн нөхцлөөр эрт тэтгэвэр гарсан ээжүүд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой боллоо

1990-1994 онд олон хүүхэдтэй гэсэн нөхцлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийг өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлээгүй гэж үзсэн учраас Тэтгэврийн тухай хуульд заасны дагуу  44 мянган эмэгтэйд ХАХНХЯ-наас ажилласан жилээ нөхөн тооцуулах тухай хуулиар нөхөн тооцуулхаар болжээ.



БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, энэ хуулийн 2-р бүлэг “Насны тэтгэвэр”-т зааснаар ажилласан жилийн болзол хангасан тохиолдолд нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоохоор заасныг хэрэгжүүлж байсан юм. Үүний дунд 27-оос дээш жил ажилласан эмэгтэйчүүд өөрсдөө хүсвэл нас харгалзахгүйгээр, мөн 4 болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан бол 50 насанд хүрсэн буюу 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгон авах эрхтэйгээр хуульчилсан байна.

Энэ зохицуулалт нь ажил олгогчдод завшаан болон ашиглагдаж, олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь нөхөн үржихүйн үүргээр нь шалтаглан тэтгэвэрт албадан шахуу гаргажээ. Өнөөдөр эдгээр эмэгтэйчүүд хамгийн бага буюу 80000-120000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа бөгөөд 60-65 орчим насны эмэгтэйчүүд байдаг аж. Түүнчлэн 1991 онд олон хүүхэдтэй гэх шалтгаанаар тэтгэвэрт гарсан 62,6 мянган эмэгтэй байдаг гэсэн судалгаа гарчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.