Эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо

Энэ сарын 15-16 өдрүүдэд Катарын нийслэл Доха хотод ОУСБХ-ноос зохион байгуулсан “3 эсрэг 3” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн а амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртэж, түүхэн шинэ амжилт тогтоожээ.

Түүнчлэн энэ удаагийн  эмэгтэй тамирчид БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны зургадугаар сард болсон  Азийн элсний спортын III их наадамд оролцож байсан юм. Багийн дасгалжуулагчаар МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн менежер, дасгалжуулагч  Д.Энэбиш ажиллажээ.
Дашрамд дурьдахад шилдэг дөрвөн багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд Туркменитсаны хүчтэй багийг ялснаар Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа ФИБА-гаас зохион байгуулсан 3х3 анхдугаар тэмцээний финалд мөнгөн медаль хүртжээ. Харин манай баг тамирчид шийдвэрлэх тоглолтод буюу аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.