Ааваа гэртээ эрт ирээрэй

Гурван тамир бүрэн дунд сургуулийн 10б ангийн сурагч Б.Номин
“Ааваа гэртээ эрт ирээрэй”
Би энэ зохион бичлэгтээ өөрийнхөө аавыг бичье гэж бодсон боловч нэгэн хүүгийн эцгийн тухай бичье гэж бодлоо.
Одоогоос хоёр жилийн өмнө нэг гудамжны хүүхэд дүүтэйгээ аавтайгаа гурвуулахнаа амьдардаг байлаа. Ээж нь дүүгийг нь бага байхад нь өнгөрсөн болохоор хамаг хариуцлага аавынх нь толгой дээр буусан тул ямар ч мэргэжил, чадах зүйл байхгүй, ядаж шилний үйлдвэрт ажилладаг байж байгаад ажлаа амжуулж чадахгүй хөгширч байсанд дарга нь халсанд аргаа баран хүүхдүүддээ ажилдаа явлаа гэж худлаа хэлдэг байж. Харин хоёр хүүхэд нь аавыгаа явахад хор зүсэм масолтой талж зүсэж, аяга цайтай өгдөг байж. Том хүү нь 11-р ангид сурдаг байсан болохоор төгсөх гээд завгүй аавыгаа анзаарах зав байсангүй. Харин дүү нь аавыгаа, ахыгаа иртэл тоглоод үлддэг байж. Бага дүү 9 настай охин байдагсан.
Амьдралын бололцоо муутайгаас болоод сургуульд явдаггүй байжлдээ. Харин аав нь өдөржин сав түүж, гуйлгачилж хэдхэн төгрөг олон түүгээрээ талж, сүү аван үлдсэнийг нь хүүгийнхээ төгсөлтөнд бэлдэн цуглуулж хүнээс муу харагдуулахгүйг хичээж өөрөө ч ганцхан муу гутал хувцастайгаа хоёр гурван жилийг нүүрийг үздэг байсан. Одоо ингээд бодохнээ өглөө болгон гудамжинд таарч ноорхой өмд цамцтайгаа явдаг байсаныг нь нэг ч анзаарч харж байгаагүй ч халтар, муухай үнэртэй юм гэж бодож холуур тойрч явдаг байсандаа өөрөө ч ичих шиг...
Нэг өдөр хүүгийнх нь хонхны баяр болохын өмнөх өдөр аав нь хүүдээ хувцас авч өгөхөөр гэрээсээ гарах гэж байхад нь хүү нь “Ааваа та гэртээ эрт ирээрэй” гэж хэлээд хөөрхийсхэдэн талх, боов саванд хийж өгөөд үнсээд гаргаж билээ. Цусан холбоотой болоод ч тэрүү аавыгаа дахиж харахгүй, уулзахгүй миний хүү гэж дахин дуудахгүй мэт санагдаж чангаас чанга тэврэн “Ааваа хүү тань хайртай шүү, эртхэн ирээрэй” гээд гаргаад үдсэн ч орой нь аав нь ирсэнгүйд хүүгийн санаа зовон маргааш нь хонхны баяр дээрээ аавыгаа энгэрдээ хонхтой хүлээсэн ч аав нь ирсэнгүйд хүү нь битүүхэндээ гомдон орой нь гэртээ ирсэн боловч аав нь байхгүй л байлаа. Ийн гурав хоноход аав нь ирсэнгүйд ажил дээр нь очсон ч аав нь ажлаасаа халагдасныг мэдээд гайхан цагдаа, эргүүл гээд бөөн юм болоод 7 хоногийн дараа хүүг дүүтэй нь моргод аавыг нь мөн эсэхийг таниулах гэж дуудуулсанд бид гурав хамт явж билээ. Тэгэхэд алхам алхам ойртох тутам нүднээс нь алаг сувдан нулимс нэг нэгээр бөндөгнөн урсаж байсанд би “За, юунд уйлсан юм, мөн билүү, биш ч билүү” гэж урмаар тэтгэж байсан ч түүний царайг харан хорвоогийн бүх зовлонгоос түүнийх л хамгийн их мэт надад мэдрэгдсэнд ямар ч гэмээр юм бэ дээ, хэлж сайн мэдэхгүй байгаа ч өөрийн хайртай хүнээ алдахын зовлон нүдээрээ харах надад маш хэцүү байлаа.
Түүнийг харам тусам миний биед мянга мянган зүү шигтгэж, зоож байгаа мэт санагдахад охин дүү нь дагаад бас уйлж эхлэхэд миний нүднээс ч бас нулимс урсаж эхэллээ. Явсаар очиход дүүг нь гадаа үлдээж бид хоёр орж харахад “Ээ бурхан минь гэмээр нүүр нүдийг дэндүү гэхэд дэндүү сийчээд цохисон бололтой хавдсан байлаа. Аавынхаа царайг удаан ширтэн зосох хүү чухам юу бодож байгаа нь үл мэдэгдэж, нүд ч цавчихгүй арван минут хэртэй боллоо. Эцэст нь тэр гарч гүйн учир зүггүй улаан гараараа хана нүдэн уйлж аавыг минь ийм болгосон хүнийг ална хэмээн уйлж байлаа. Дүү нь ч би аавыгаа хармаар байна гэж уйлж гарлаа. Харин миний нүднээ түүний аав яг л өнөөх ноорхой хувцастайгаа өглөө гарсан хэвэндээ миний өөдөөс харан хэвтэж байсан ч хоёр хүүхдийнхээ төлөө цохилдог зүрх нь цохилхоо байсанд миний сэтгэл зүрх хоёр шархирч байлаа.
Аавыгаа хөдөөлүүлчихээд хүү “ааваа та гэртээ эрт ирээрэй” гэж уйлж байсан нь үнэхээр сэтгэл эмтэрмээр.
Харин хамгийн муухай нь хүүдээ хэдэн төгрөг цуглуулан дэлгүүр орж юм авах гээд явж байхад нь хулгайч нар дээрэмдэх гэхэд нь эсэргүүцсэнд нь зодож нүдэн мөнгийг нь аван зугтаасанд нь араас нь гүйж байгаад дайруулсанд дайрсан хүн нь замын хажууд хаяад явсанд хэн ч эмнэлэг, тусламж дуудаагүй. Учир нь ноорхой хувцастай байсан болохоор хэн ч тоогоогүйн улмаас нас барсан байлаа. Өдөржин тэнд цус алдаж хэвтэж байсан ч хэн тоогоогүйг бодохоор Монголчууд хүний мөсгүй болж дээ.
Эцэст нь хэлэхэд аав нараа гэртээ эрт хариарай. Эхнэр хүүхдүүд тань хүлээж байгаа шүү. Энэ зохион бичлэгийг уншдаа нэгийг бодсон гэдэгт итгэж байна. “Аав нар минь”
Гурван тамир бүрэн дунд сургуулийн 10б ангийн сурагч Энэрэл:
“Ааваа та гэртээ эрт хариарай”
Гэр бүл гэдэг нь эхнэр нөхөр тэдний хүүхдүүдээс бүрдэнэ. Миний ажигласнаар аав минь ажлын цаг дууссаны дараа хаашаа ч юм найз нартайгаа хамт явдаг. Ээж минт харин ажил дуусаад шууд гэрлүүгээ яардаг. Учир нь аав бид хоёрт хоол хийж өгөх гэж. Мөн халамжит хань, сайн ээж гэдгээ мэдрэхийн тулд аавыг ирэхэд халуун хоол, хайр дүүрэн инээмсэглэлээр угтдаг. Хааяа аав энэ бүхнийг балалчихдаг. Ээж гэрт ирэн урьдын адил гэрээ цэвэрлээд хоолоо хийлээ. Хоол нь удалгүй боллоо, ээжид одоо аавыг хүлээх үлдлээ. 1...2...3 цаг өнгөрлөө, аав ирсэнгүй. Ээжийн тэвчээр барагдаж уурлах гомдох хоёр нь зэрэгцэн, байж суух газраа олж ядан сууна. Сүүлдээ ээжийн санаа зовж эхлэв. Сүүлийн үед аав их оройтож ирэх болсонтой холбоотой байх. Аав хэдхэн минутын дараа орж ирлээ. Ингэж оройтсон болохоор аав юу гэж эрүүл орж ирхэв. Ээж аавд уурлан загинаж, гомдож уйлж бөөн дайн дэгдээлээ. Ээж тэр хоёрын хэрүүл удахгүй дуусч аав буруугаа ойлгосон аятай болчихоод унтаад өгөв. Ээж гомдсон хэвээр үлдэв. Би аав ээж хоёрыг унтаж байхад нь аавынхаа халаасанд томоос том “Ааваа та гэртээ эрт хариарай” гэж бичээд хийчхэв. Маргааш боллоо бүх юм урьдынхаараа өнгөрсөн. Ээж урам муутай гэртээ ирэн хоолоо хийлээ. Хийж дуусаад удаагүй байхад аав баглаа дүүрэн сарнай цэцэгтэй орж ирлээ. Энэ нь уучлалт гуйх аавын шилдэг арга юм. Ээж үнэхээр баярласан болохоор аавыг ч уучлан, дайнаа эв найрамдлаар дуусгаж гэр бүлээрээ оройн хоолоо жаргал дүүрэн идсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





