Төрийн ордонд 700 ээжүүдийг хүлээн авлаа

 
 

Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Төрийн ордны Их танхимд өчигдөр 10.00-12.00 цагт нийслэлийн 700 ээжийг хамруулсан арга хэмжээ боллоо. 


Энэ үеэр УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Эхэд урамшуулал олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа болсон юм.

Уржигдар хуралдсан Засгийн газрын хуралдаанаар ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоосныг мөн танилцуулав. Дөрөв хүртэл насны хоёр ихэр бол хүүхэд бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт таван сая төгрөг байхаар тогтоолд тусгасан юм.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.