Германы хүнс үйлдвэрлэгчид шүд хорхойтуулдаггүй чихэр үйлдвэрлэжээ

Эрүүл, сайхан шүдний дайсан нь чихэр байдаг. Тэгвэл шүд хорхойтохоос сэргийлдэг чихрийг бүтээжээ. Германы хүнс үйлдвэрлэгчид шүд хорхойтуулдаггүй чихэр үйлдвэрлэх санаа олж, бүтээгдхүүнийхээ найрлагад  шүд хорхойтохын эсрэг үйлчилгээтэй бактерийг оруулж өгчээ.



Энэхүү амттан нь шүдний гадаргуу дээр наалдаж, пааланг нь гэмтээн хорхойдолт үүсгэдэг нянгийн өсөлтийг зогсоох ид шидтэй талаар “The Daily Mail” мэдээллээ. Уг нян нь хортой нянтай нэгдэж, шүлсээр дамжин биеэс гадагшилдаг байна.

Мөн хоол хүнс боловсруулах, тэжээллэг бодисыг биед шингээхээс гадна суулгалт өвчин үүсгэгч нянтай тэмцдэг аж. “OrganoBalance GMBH” фирмийн үйлдвэрлэсэн сахаргүй энэ чихрийг хүүхдүүдэд эрт үеийн шүдний хорхойтолтоос сэргийлэн өгч болох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.